Цай их уувал яс гэмтэхээс сэргийлнэ

 Английн судлаачдын судалснаар өндөр настнууд байнга цай уувал ясыг нягтруулж, яс ургахаас сэргийлж, яс гэмтэх ялангуяа сvvжний ясны гэмтлээс сэргийлдэг гэдгийг тогтоожээ. Кембриж их сургуулийн Анагаах ухааны дээд сургуулийн доктор К.Т Коух ажилтнуудынхаа хамт 65-76 насны 1200 эмэгтэйн цай уух заншил болон ясны нягтаршилд шинжилгээ хийжээ. Англид хvмvvс цайг тvгээмэл уух бөгөөд тvvний 90 хувийг эмэгтэйчvvд эзэлдэг.
 

Шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчvvд цөмөөрөө саналаа ирvvлж эрvvл мэндийн байдал болон аж төрөх арга хэлбэрээ дурдсан бөгөөд хэдий хэмжээний цай, кофе уудаг тухайгаа дэлгэрэнгvй бичсэн байна. Шинжилгээний дvнд цай уудаг эмэгтэйчvvдийн нугас сvvжний ясны нягтаршил нь цай уудаггvй эмэгтэйчvvдээс өндөр байгааг илрvvлсэн байна. Гэвч цай уух нь дунд чөмөгний толгой ба дээд хэсгийн ясны нягтацад нөлөөлөх нөлөөлөл бага байдаг болохоор энэ хэсгийн яс амархан гэмтдэг байна.
 

Мөн цайндаа vнээний сvv хийж уувал илvv сайн болох нь шинжилгээ гэрчлэв.Уг шинжилгээний дvнд тулгуурлан зарим судлаачид цай уух нь өндөр настангуудын яс хэврэгшихийг сэргийлэхэд тустай гэдэг нь яриангvй vнэн. Гэхдээ зөвхөн цай уугаад байлгvй зохих хэмжээний калци амин дэм нөхөн архи тамхи хэрэглэхээ хязгаарлах хэрэгтэй юм гэсэн дvгнэлт гаргажээ. 
                                                                                                                                   


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • sonin (71.105.71.39)

    2014-11-13

    tsai yasan d sain ,bas boorond muu gesen yg yy?

  • зочин (202.21.120.242)

    2014-11-12

    2 жилийн өмнө бөөрний хагалгаа хийлгэсэн юм. Тайландын Бумрунгранд эмнэлгийн эмч, Тайландын Урологийн холбооны тэргүүн хүн хийсэн бөгөөд дараа нь зөвөлгөө өгөхдөө цай бага уухыг зөвлөсөн. Учир нь цай ихээр тариалж уудагаараа хятад Тайланд улсууд Азид эхний 2-т бичигддэг гэнэв Мөн хүн ам нь бөөрний хорт хавдартай болдогоороо эхний 2-т бичигддэг гэсэн шүү.