Таны сексийн амьдралыг өөрчлөх 15 минут

Товчхондоо энэ асуулгын дүнд “Сексийн дараах мэдрэмжийн үргэлжлэл нь сексийн сэтгэл ханамж өндөр байхтай цаашлаад харилцааны сэтгэл ханамж өндөр байхтай холбогддог.” гэсэн дүгнэлт хийгджээ. Мөн сексийн дараа эмэгтэйчүүд тэврүүлэхийг илүү хүсдэг, харин эрчүүд хүсдэггүй гэсэн ойлголт байдаг. Гэтэл асуулгаар үүний эсрэг дүгнэлт хийгдсэн байна. Зарим тохиолдолд эрчүүд сексийн дараах энхрийллийг илүү хүсдэг ба хосуудын хэн хэн нь бие биенийхээ илчинд хэдхэн минут дулаацах нь харилцаанд гайхалтай эерэг өөрчлөлтийг авчирдаг гэнэ. Хайрын харилцаа үүсгэсэн эхний гурван сарын хугацаанд хосууд сексийн дараа тэврэлдэж хэвтэх нь байнгын шахам зүйл байдаг ч олон жилийн харилцааны дараа энэ зүйл ховордох нь бий. Үүнтэй холбоотойгоор харилцаандаа сэтгэл дундуур болох явдал ч ажиглагддаг. Харин үүнээс зайлсхийхийг хүсэж байгаа бол сексийн дараах үйл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй юм байна. Энэ мэдээ танд таалагдаж байвал найзууддаа хуваалцаарай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)