Хүүхдийн цүнх хоёр кг-аас илүү хүнд байж болохгүй
- 2014-12-01
- Эрүүл мэнд
- 0
Та хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү? Магадгүй энэ асуултанд олон аав ээжүүд тийм гэж хариулах байх Гэхдээ тэдний олонх нь хүүхдээ өдөрт хэдэн кг ачаа үүрч явдагийг тооцоолоогүй байх. Тэгвэл хүнд цүнх хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн чинь эрүүл мэндэд үүрч байгаа цүнх нь чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Тиймээс та хүүхдийнхээ хичээлд үүрдэг цүнхийг хүнд , хөнгөн, биед эвтэйхэн эсэхийг нь шалгаад үзээрэй. Хамгийн түрүүнд танд бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин хоёр кг байх ёстойг хэлье.Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс та хүүхдэдээ аль болох өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр бүсэлдэг цүнх сонгохыг хичээгээрэй. Энэ нь хүүхдийн тань эрүүл мэндэд тустайг зөвлөж байна. Хэрэв хүүхэд чинь цүнхэндээ хүнд жинтэй хавтгай зүйл авч явдаг бол түүнийг нь аль болох нурууных нь талд хийгээрэй. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардалагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.


Сэтгэгдэл (5)
зочин (112.72.13.112)
Хүүхдийн цүнх үнэхээр хүнд, ном стандартаараа тодорхой заасан жинтэй байх ёстой, мөн 1 өдөрт орох хичээлүүд дээр ч багш нар хэдэн ном авчрах ёстойг бодолцох хэрэгтэй. Арай л дэндүү хүнд. . Энэ асуудал зайлшгүй яригдах шаардлагатай. Сургуулийн нийгмийн ажилтан анги, ангиар нь цүнх жинлэж судалгаа хийж тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.
(150.129.142.65)
manai huuhed 3-p angi tsunk ni aimaar hund
зочин (112.72.13.163)
Харин тийм ээ маш хүнд. Үүн дээр яам анхаарч.. номоо жижгээр хэвлэх ч юм уу судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй бнаа
zochin (150.129.142.102)
uzeheer barah uu..6-8 kg.huuheddee heleed huuhed oroh hicheeliinhee l nomiig avch yavna..Bolovsroliin yam uun deer sudalgaa,dugnelt hiih shaardlagatai...Buh etseg ehchuud medeed yamar ch arga hemjee avch chadahgui...
zochin (202.21.124.132)
Манай хүү 10 настай цүнх 7-10кг байхаа номнууд нь их том хүнд байдаг.