ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

 

МОНГОЛ УЛСАД:

 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өмнөх долоо хоногоос буурчээ

Улсын хэмжээнд нийт 63.652 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.202 (6.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм.

Харин 10.000 хүн амд 39.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 6.5 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 13.1 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Лабораторид суурилсан тандалтаар нийт 15 сорьц шинжилсний 8 (53%) сорьцод респиратор-синцитиаль /уушги гэмтээдэг/, 3 (20%) сорьцод риновирус, 1 (6%) сорьцод коронавирус, 1 (6%) сорьцод бокавирусын ген тус тус тодорхойлогджээ. 

ДЭЛХИЙ ДАХИНД: 

 

Эбола вируст халдвараар 6119 хүн нас баржээ 

2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан.

11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна.

Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, 6 нас баралтаар нэмэгджээ.

Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 

 Эх сурвалж: ДЭМБ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)