Томуу өвчний дэгдэлт 14 хувиар буурчээ

Өчигдрийн 10.00 цагийн байдлаар
 

МОНГОЛ УЛСАД:

Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт 1,4 хувиар буурчээ.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 68771 хүн хамрагдсанаас 6749 тохиолдол (9.8%) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн агаар "их" бохирдолтой байна

12 дугаар сарын 23-29-ний хооронд Улаанбаатар хотын гэр хороолол төвлөрсөн орчимд агаарын бохирдол “их”, “маш их” байгаа бол, бусад хэсгээр ”дунд зэргийн” болон “их бохирдолтой” байна.
 

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 20 гаруй мянган хүн өвчилжээ

Нэгтгэсэн мэдээгээр 12 дугаар сарын 24-ний байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

12 дугаар сарын 30-ны байдлаар эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 111 шинэ тохиолдол, 37 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 30-ны байдлаар 20192 хүн өвчилж, 7879 хүн нас баржээ.
 

Эх сурвалж: ДЭМБ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)