Үргэлж бухимдаж явдаг аавуудад

Аав нь ажлаасаа ихэд ядраад нилээдгүй стресстэй гэртээ иржээ. 5 настай охиныгоо хуйлаатай байсан алтлаг цаасыг урж байхыг хараад аав нь ихэд уурлаж бяцхан охиноо загнав. Охин нь гацуур модныхоо дор байрлах бэлэгнүүдийг тэрхүү алтлаг цаасаар боож байж.

Маргааш өглөө нь зул сарын баяраар охин нь нөгөө алтлаг цаасаар боосон жижиг хайрцаг аавдаа авчирч өгчээ. Аав нь юм бодолгүй онгойлгож үзтэл дотор нь юу ч байсангүй. Аав мөн л уурлаж охиндоо "Чи чинь хүнд бэлэг өгч байгаа юм бол ямар нэгэн юм байх ёстой гэдгийг мэддэггүй юм уу?" гэж охиноо загналаа.

Охин: "Ааваа наадах чинь хоосон хайрцаг биш ээ би зөндөө үнсэлт дотор нь хийсэн байгаа" гэхэд аавынх нь зүрх шимширч өөрийгөө буруутган охиноо тэврээд "Миний охин аавыгаа уучлаарай!" гэж хэлэв. Тэр өдрөөс хойш аав нь уурлаж бухимдах үедээ бяцхан охинынхоо бэлэглэсэн алтлаг жижиг хайрцгийг өдөр бүр онгойлгон өөрийгөө тайвшруулдаг болжээ.

Бид материаллаг зүйлсийг ихэд шүтсэнээр дэргэд байгаа хүнийхээ хайр халамж, сэтгэлийг мэдэрч чадахаа байж байна. Иймээс та бүхэн хайр халамж гэдгийг материаллаг зүйлсээр бүү хязгаарлаж байгаарай!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (182.160.0.77)

    2015-01-07

    yasan zalitai huuhed ve

  • kkkk (202.72.245.122)

    2015-01-07

    yxaantai l yum ba