Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох нь тодорхойгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Засгийн газраас уг барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглана хэмээн мэдэгдсэн ч дорвитой алхам хийхгүй байна гэв.

Тиймээс тэрбээр Засгийн газрын гишүүдийг энэ эмнэлгийг байр болготол нь шахаж ажиллана гэсэн юм. Зам тээврийн яамны байрыг эмнэлэг болгох тухай ярьж байгаа.

Эрүүл мэндийн сайдын хэлж буйгаар тус барилгыг буцаан эмнэлэг болгоход шинээр барьснаас ялгаагүй хөрөнгө мөнгө шаардаж байгаа аж. Тиймээс Зам тээврийн яамыг эмнэлэг болгох эсэх асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Харин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглана гэдгийг салбарын сайд нь хэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)