“Эболагаас урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байна” гэв
- 2015-01-09
- Эрүүл мэнд
- 0

Улсын онцгой комиссын энэ оны анхны хурал өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Шадар сайд У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө. Уг комисст 10 сайд, нэг дэд сайд, хоёр Төрийн нарийн бичгийн дарга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд багтдаг юм. Шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж байгаа учраас Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар танилцуулга хийлээ. Засгийн газраас эбола өвчнөөс урьдчилсан сэргийлэхэд 477 сая төгрөг зарцуулах төсөв гаргаж өгчээ. Энэ талаар Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, санхүүжилтийн зарцуулалт тодорхойгүй байгаа учраас энэ тухай эргэж тайлагнахыг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо. Түүнчлэн, Засгийн газрын нөөц сангаас нийт 62.5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулан хүн ам, мал амьтан, орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зарцуулжээ.
Ц.ТУНГАЛАГ

Сэтгэгдэл (2)
bii (202.179.20.72)
za odoo naad hurelsuh chini olsson amitan husch ogno doo.yun ebola.birus ni huiten tesber muutai gedgiig zarlaad baigaa biz dee.manaih shig tsag agaaratai uls orond haldbarlahgui baigaag sudlaach.hudlaa baahan mongo tonshihoo l bodohoos.gadaad hel saitai 1 meregjliin emch l internet orchind sudalgaa ybuulaad ooriin bagtaa taniltsuulahad l yaj sergiileh be gedeg chini garaad irne shuu dee
өндөр болгох нууц (112.72.11.67)
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮