Шоколаднаас татгалзахгүйгээр турж болох уу
- 2018-03-28
- Эрүүл мэнд
- 0
Гоё амттанаасаа татгалзахгүй турна гэдэг хэн хүний мөрөөдөл байх. Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлж болох дэглэмийг танд санал болгоё.
Хэрэглэх заавар
Нэр нь сайхан боловч, энэ дэглэм нэлээд хатуу. Өдөртөө та 100 грамм шоколад л идэж болно. Чихэргүй кофе хүссэнээрээ ууж болно. Гэхдээ “хоолноос” хойш 3 цагийн дараа л ууна гэдгийг анхаараарай.
Аль болох цэвэр, “хар” шоколад олж аваарай. Өлсгөлөнг тэсэхийн тулд өглөө сэрснээсээ хойш 2-3 цагийн дараа шоколаднаасаа 40 граммыг иднэ. Үлдсэн 60 граммыг нь хоёр хуваагаад, 4 цагийн зайтай иднэ.
Үр дүн
Шоколадан дэглэмийг 5-7 хоног барьж болно. Энэ хугацаанд 6 кг хүртэл турах боломжтой. Спортоор нэмж хичээллэж чадвал 8 кг-ыг ч хаяж мэднэ.
Гэхдээ, 7 хоног тэсэхэд бэрх, бас эрүүл мэндэд халгаатай байх талтай. Тийм болохоор энэ дэглэмийг 1-2 хоног, яаралтай 2-3 кг турах шаардлагатай үедээ хэрэглэхэд зүгээр.
Давуу талууд:
-Чихэрлэг амттанд “нугасгүй”, чихэр шоколадгүй ганц хоног ч тэсч чаддаггүй хүмүүст энэ дэглэм л тохирдог.
-Шоколад идэхэд хүний биед аз жаргалын гормон гэгддэг серотонин их хэмжээгээр ялгардаг. Үүний үр дүнд хүн баяр баясгалантай, сэргэлэн цовоо, аз жаргалтай байдаг. Энэ дэглэмийн үед та баяр баясгалантай явах болно.
Сул талууд:
-Их өлсгөдөг дэглэм, тэсэхэд бэрх. Өлсөхдөө хэт их шингэн уусаар ходоодоо сунгах аюултай.
-Элэг, ходоод, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах замын эрхтэн эрүүл биш бол энэ дэглэмийг барьж болдоггүй.
-Нүүрэнд батга гарах, их кофе ууснаас шүд харлах зэрэг аюултай.

Сэтгэгдэл (0)