Ч.Лодойсамбуу: Үндэсний тэтгэлгийг 2.0-оос дээш голчтой оюутанд олгоно
- 2015-02-02
- Эрүүл мэнд
- 0

Их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад сар тутам 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлэг олгож байсан. Энэ тэтгэлэгт хязгаар тавьж, голч дүн нь 3.0 үнэлгээтэй оюутнуудад олгохоор болжээ. Энэ талаар БСШУЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
-Улирал бүр олгодог оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлэгт өөрчлөлт орсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Үндэсний тэтгэлгийг 2012 оноос эхлэн Монгол Улсад суралцаж буй оюутнуудад ямар ч шалгуургүй 70200 төгрөгийг олгодог байсан. Өнгөрсөн жил БШУЯ-ны сайдын тушаал гарч үндэсний болон урамшууллын тэтгэлгийг дүнгийн голч нь 2.0-оос дээш оюутнуудад олгох журмыг баталсан байдаг. Оюутнууд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийт хичээлийн жилийн сурлагын дүнгийн голч нь 2.0 дээш тохиолдолд үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авч эхэлсэн.
-Урамшууллын тэтгэлгийн голч оноог нэмсэн гэсэн?
-Урамшууллын тэтгэлэг авах оюут нуудын дүнгийн голч 3.0-аас дээш байх ёстой. Үндэсний тэтгэлэг 2.0 голчтой хэвээр байгаа.
С.ХОРЛОО

Сэтгэгдэл (0)