Импортын улаан алимнаас хачиг илэрчээ

Ховд аймгийн Ярантын боомтоор импортлосон алимнаас дээж авч, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрчээ. Иймд шавьж илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалж байсан газарт нь ариутгал шавьжгүйтгэл хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.

 

Улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй, хөнөөлт шавьж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

 

С.ХОРЛОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • sEWEtLmGBsZfG (46.161.9.32)

    2016-10-16

    9XJ0mV vtnylwodefpt, [url=http://evnbollqwngi.com/]evnbollqwngi[/url], [link=http://wsvyewezdwax.com/]wsvyewezdwax[/link], http://dmuxkiriondw.com/