Баярын өдрүүдэд 321 хүүхэд мэндэлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын 18-ны 20 цагаас 23-ны 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих газруудад 321 хүүхэд мэндэлж, 158 хүү 165 охин төржээ. Эдгээр өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7891 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд 2286, шинээр хэвтсэн өвчтний тоо 1007 байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)