Элэгний С вирусийг 98 хувь эдгээх эмийг бүртгэнэ

Монгол Улсад 400 гаруй мянган хүн элэгний вирус, тэр дундаа архаг С гепатитаар өвчилсөн албан ёсны судалгаа бий. Иймээс Монгол Улс эмийн журамдаа өөрчлөлт оруулж, Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэсэн эмийг түргэвчилсэн аргаар бүртгэхээр болсон. Ингэснээр өнгөрсөн сард эмийн зөвлөлийн хурлаараа анхны эмээ бүртгэсэн нь элэгний С вирусийг эмчлэх “Sovaldi” /Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн/ эм байсан билээ. Саяхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотод хийж байгаа ажлын айлчлалын үеэрээ Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн“Harvoni” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Эмийн үйлдвэр ирэх сард холбогдох материалаа манай улсад ирүүлж бүртгүүлэхээр болсон бөгөөд “Harvoni” эмийг “Sovaldi” эмийн адил хөнгөлөлттэй үнээр авахаар тохиролцжээ. Harvoni эм нь вирусийн эсрэг шууд үйлчилгээ үзүүлэх бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдгээрээ давуу талтай. Өдөрт нэг удаа 12-24 долоо хоногийн турш тасралтгүй хэрэглэснээр үр нь 98 хувийн эдгэрэлттэй болох нь нотлогдсон эм аж.

 

С.ХОРЛОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (210.122.170.9)

    2015-03-09

    FDA approval авсан юм уу? Хөгжиж буй ядуу буурай орнуудад хөнгөлөлттэй үнээр өгнө гэсэн нэрээр клиникийн туршилт судалгаа хийчих вий дээ энэнд нь салбар хариуцсан сайд нь оролцоод л байдаг...........

  • (210.122.170.9)

    2015-03-09

    FDA approval авсан юм уу? Хөгжиж буй ядуу буурай орнуудад хөнгөлөлттэй үнээр өгнө гэсэн нэрээр клиникийн туршилт судалгаа хийчих вий дээ энэнд нь салбар хариуцсан сайд нь оролцоод л байдаг...........