Таван хүн тутмын нэг нь урт насалдаг
- 2015-03-23
- Эрүүл мэнд
- 0
Хүмүүс урт наслах нь удамшлаас шалтгаалдаг гэдэг. Урт наслалтын нууцыг тайлахаар хийсэн олон судалгааны нэг болох Сан Франциско дахь Калифорнийн их сургуулийн (UCSF) суд лаачдын дүгнэлт шинж лэх ухаанд шинэ ойлгол-тыг авчирлаа. “Annals of Clinical and Translational Neurology” сэтгүүлд судалгааны талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Уг судалгаагаар “Klotho” уургаар кодлогдсон аллель гэж нэрлэдэг ген хүний насыг уртасгаж, зарим өвчний үүсэх эрсдэлийг бууруулдаг ажээ. Аллель ген хүний их тархинд боловсордог байна. Судлаачдын хэлснээр таван хүн тутмын нэг нь энэхүү генийг агуулж байдаг ажээ. Мөн энэхүү урт наслах ген удамшдаг юм. “Klotho” уургийн тусламжтай зүрх, бөөрний үйл ажиллагаа хэвийн явдаг байна. Дэлхийн хүн амын гурав орчим хувь хорт хавдарт өртөмтгий “KL-VS” генийг агуулдаг гэнэ. Энэхүү генийг судлаачид богино наслахад нөлөөлдөг гэж үздэг байна. Судалгаар “KL-VS” ген дунд болон ахимаг насны хүний тархинд хийсэн тестээр хамгийн их илэрдэг ажээ.
Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)