Эмийн компаниудын зөвшөөрлийг түдгэлзүүлжээ
- 2015-03-24
- Эрүүл мэнд
- 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил хийсэн шалгалтын дүнгээр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлжээ. Тодруубал, “Арцны жимс”, “Эрдэнэ-бүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна. “Арцны жимс” компанийн эмийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авснаас хойш арван сар үйл ажиллагаа явуулаагүй, хаяг, байршилдаа байгаагүй бол “Эрдэнэбүрэн”, “Дентафарм” эмийн үйлдвэрийн хаяг, байршил нь тодорхойгүй, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани” үйлд вэрийнхээ байршлыг өөрчилж байжээ. Дээрх үйлдвэр, компани гурван сарын дотор зөрчлөө арилгаж асуудлаа шийдвэрлүүлэхээр сал барын яамандаа хандахгүй бол зөвшөөрлийг нь бүрмөсөн цуцлах юм байна.
С.ХОРЛОО

Сэтгэгдэл (0)