Солонгост төгсөгчдийг баярын үдэшлэгт урьж байна
- 2015-03-25
- Эрүүл мэнд
- 0

Монгол Солонгос улсын дипломат харилцаа байгуулсны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д их дээд сургууль төгсөгчид цуглаж, нэгэн үдшийн хамт өнгөрөөхөөр болжээ.
Уг арга хэмжээг Солонгост сургууль төгсөгчдийн холбоо буюу МAGIKO ТББ (Mongolian Association of Gratuates in Korea)-аас зохион байгуулж байгаа юм байна. МAGIKO ТББ нь гишүүдийнхээ хувийн үйл ажиллагааг дэмжиж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Солонгост сургууль төгсөгчдийн сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 9 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм.
Тэдний зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээнд Монгол Солонгосын дипломат харилцааны үр шим болсон Солонгост сургууль төгсөгчиддөө нэгтгэх уулзуулах, харилцаа холбоог нь бэхжүүлэх, гишүүнчлэлээр элсүүлэх, төгсөгчдийн дипломын ажлын сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаанууд багтах юм байна.

Үдэшлэг 2015 оны 3 дугаар сар 27-ны баасан гарагийн 19 цагт Blue Sky зочид буудлын 2 давхрын Seasons ресторанд болно.
Үйл ажиллагааны товч хөтөлбөр:
-Бүртгэл
-Нээлтийн ажиллагаа
-Төгсөгчдийн дипломын ажлын сан бүрдүүлэх ажиллагаа
-Гишүүний үнэмлэх гардуулах, гишүүний хураамж хүлээн авах ажиллагаа
-Холбоонд хандив өгөх ажиллагаа
-Дурсгалын зураг авхуулах ажиллагаа
-Нэрийн хуудас солилцох ажиллагаа
-Бусад арга хэмжээ
Бусад мэдээлэл:
- Dress code: Албанёсны
- Dinner: Buffet
- Бэлдэжирэх: Гишүүний хураамж 20,000₮ + Дипломын ажил
АНХААРАХ:
Гишүүний үнэмлэхийг урьдчилан хэвлэж бэлдэх тул ЦЭЭЖ ЗУРАГ болон дараах мэдээллийг magiko.mn@gmail.com хаягаар илгээнэ үү.
Ø Овогнэр -
Ø Хүйс -
Ø Төрсөнонсар -
Ø Гэрлэсэнэсэх -
Ø Төгссөнсургууль -
Ø Хэдээсхэдэнондсуралцсан -
Ø Мэргэжлийнзэрэг -
Ø Мэргэжил -
Ø Дипломнысэдэв -
Ø Хаанаажилдаг -
Ø Албантушаал -
Ø Мэйлхаяг -
Ø Фэйсбүүкхаяг -
Ø Гарутасныдугаар–
MAGiKO
Гишүүдийнхээ хувийн үйл ажиллагааг дэмжиж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлдэг байгууллага байх болно


Сэтгэгдэл (0)