Х.Өлзийтогтох: Урамшууллын үзлэгийг хувийн эмнэлгээр хийлгэх боломжтой

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинэчилсэн найруулга хийсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн урамшууллын үзлэгт өөрчлөлт оржээ. Тус өөрчлөлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохоос тодрууллаа 
 

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн урамшууллын үзлэгт өөрчлөлт оржээ. Энэ талаар тодруулна уу? 
 

-Хуулийн шинэчилсэн най- руулга баталсантай холбоотойгоор иргэдийн 80 мянган төгрөг хүртэлх шинжилгээнд хамрагдах хугацаа 2015 оны долдугаар сарын 1-нд дуусна. Өмнө нь хүчин төгөлдөр мөрдөж байсан хуульд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, урамшууллын үзлэг арай өөр хэлбэрээр явагдах юм. Тухайн нэг хэсэгт биш Монгол Улс даяар урамшууллын үзлэгт хамрагдах боломжтой болж байна гэсэн үг. Бид иргэдийг нас, хүйс, өвчний эрсдэлийн байдлаар нь ялгаж үзлэг, шинжилгээнд хамруулна.
 

-Энэ онд хэчнээн иргэн урамшууллын үзлэгт хамрагдах вэ? 
 

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэл 200.8 мянган иргэн урамшууллын үзлэгт хамрагдана гэсэн программын аргаар хийсэн судалгаа гарсан. Хараахан аж ахуйн нэгжээр гараагүй байна. Аж ахуйн нэгжээр гараад ирэхээр бид тэдэн рүү холбогдох төлөвлөгөөтэй ажиллаж бай на. Өөрөөр хэлбэл, “Танай байгууллагад урамшууллын үзлэгт хамрах эрхтэй төдөн хүн байна. Эдгээр хүнд үзлэгт нь хамруулаач” гэсэн мэдээллээ явуулна. Өнгөрсөн оны хувьд 15 мянган иргэн баталгаажилтаа авсан. Үүний есөн мянга нь тусламж үйлчилгээгээ авчихаад байна. Тусламж үйлчилгээ эхэлчихсэн учраас манай вэб хаяг руу орж хамтарч ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын хаяг бусад мэдээллийг харж болно. Тухайн иргэний харьяалал харгалзахгүй гэж байгаа учраас хүссэн эмнэлэгтээ очиж үзлэгт хамрагдах боломжтой. Ер нь өмнөх жилүүдэд урамшууллын үзлэгийг улсын эмнэлэгт хийдэг байсан бол энэ жилээс эрүүл мэндийн хувийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Тиймээс энэ үзлэгт хамрагдах иргэдийн тоо нэмэгдэх байх. 
 

-Хөдөө орон нутгийн иргэд уамшууллын үзлэгтээ хэрхэн хамрагдах вэ? 
 

-Аймаг, орон нутагт хоёроос доошгүй эмнэлгийг хамруулаад байгаа. Тухайн аймгийн хоёр эмнэлэг хамтарч ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, орон нутагт хувийн сайн лаборатори байлаа гэхэд тэнд оношилгоогоо хийлгэчихээд, үзлэгээ эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтээ хийлгэдэг ч юм уу. Энэ мэт иргэдэд аль болох боломжтой талаас нь үйлчилгээгээ зохицуулж байна. 
 

-Урамшууллын үзлэгт хамрагдах иргэдэд ямар шалгуур тавьдаг вэ? 
 

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан гурван жил буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс 2015 оны нэгдүгээр сарын 1-ний хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагч энэхүү урамшуулалд хамрагдах юм. Ингэхдээ ерөн хий, хавд- рын, харшлын гэсэн оно шилгоо, шинжилгээний гурван багцаас сонгон нийгмийн даат галын байгууллагатай гэрээт эмнэлгүүдэд, харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй. Даатгуулагч нь урамшууллын үзлэгт хамрагдах эрх үүссэн эсэхээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтын баруун хэсэгт байрлах “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах эсэхээ шалгах” хэсгээр орж шалгах эсвэл харьяа аймаг, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандан шалгуулах боломжтой. Дашрамд дуулгахад хамт олон 20-оос дээш хүн бүрдүүлсэн тохиолдолд албан газарт нь очиж шинжилгээ, оношилгоог нэмэлт төлбөргүйгээр хийх боломжтой болсон. Мөн оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж төлдөг. Төрөөс тогтмол 600 төгрөг төлөөд түүнийгээ сургалтын төлбөрөөс нь шингээж авдаг шүү дээ. Харин шинэчилсэн хуулийн хүрээнд энэ хэлбэр нь хэвээрээ бөгөөд шимтгэл нь нэмэгдсэн. Энэхүү нэмэгдсэн шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн.

 

 

Ц.ЗАЯА
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)