Баянгол дүүрэгт ”Эрүүл элэг” хөтөлбөрийн ”Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр” хэрэгжинэ

              Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа тѳдийгүй энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэж байгаагаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралт улам нэмэгдэх, нас баралт залуужих төлөвтэй байгаа юм. Тиймээс ЭМСЯ , Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "ОНОМ" сангаас хамтарч "Эрүүл элэг" хөтөлбөрийг боловсруулжээ. Мөн удахгүй элэгний С вирүсийг эмчлэх эмчилгээний удирдамж батлагдан гарах юм. Ингэснээр архаг С гепатитыг бүрэн эмчилж чадах "Harvoni" эм Монгол Улсад бараг 100 дахин хямд үнээр орж ирэх боломж бүрдэх учиртай. Тэгвэл маргааш буюу энэ сарын 16-ны пүрэв гарагийн 16 цагт  "ОНОМ" сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар МУИС-ийн Дугуй заланд оюутан залууст хандан элэгний хепатитийн эрсдлээс хэрхэн сэргийлэх болон өвчтэй хүмүүсийг яаж эмчлэх талаар илтгэл тавих юм. Мөн энэ сарын 17-ны баасан гарагт 16.00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордонд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн санаачлагаар ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сан хамтран хэрэгжүүлж буй ЭРҮҮЛ ЭЛЭГ ХӨТӨЛБӨР-ийн "Эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр"-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар олон нийттэй нээлттэй уулзалт хийхээр болжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)