Ө.Ганзориг: Тавантолгойн гэрээг эерэгээр шийдэхээс өөр гарц алга
- 2015-05-12
- Үнэн
- 0

Голомт банкны ерөнхийлөгч, эдийн засагч Ө.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тийм ч сайнгүй байгаатай та санал нийлэх байх. Энэ байдлаас гарах гарцуудын нэг нь мэдээж Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал байгаа. Засгийн газар дангаараа шийдээд явчих боломжтой гэсэн бодолтой нэг хэсэг байсан ч УИХ-аар заавал хэлэлцэх ёстой гэх байр суурийг парламентын дарга илэрхийлснээр энэ асуудал баахан цаг хугацаа алдаж хойшилсоор байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг явуулах эсэх, хөдөлгөж эхэлбэл ямар нөхцөл боломж байна вэ гээд олон асуудал байгаа юм. Манайх шиг уул уурхайн баялагтаа ихээхэн ач холбогдол өгч байгаа орны хувьд Тавантолгойг цааш хөдөлгөхөөс өөр арга зам байхгүй. Эндээс олсон мөнгөөрөө өндөр технологи, нарийн чамин бүтээгдэхүүн бий болгож байж олон улсад өрсөлдөнө. Түүнээс биш эсгий улавч, ноолууран цамц, ноосон хивсээр бид бусадтай өрсөлдөх, олон улсад нэр нөлөө олох ямар ч боломжгүй. Тиймээс уул уурхайгаа ашиглах ёстой. Гэхдээ маш яаралтай, хурдан хугацаанд. Үүнээс өөр худалдан борлуулж, бусад улс оронд танигдах бараа бүтээгдэхүүн бидэнд одоохондоо алга.
-Түүнийгээ ашиглая гэхээр хажуу талаас нь төр засаг, эрх мэдэлтэй хүмүүс оролцоод хамаг юмыг самраад хаячихаж байгаа юм биш үү?
-Томоохон төсөл хөтөлбөрт гадна, дотнын хувийн компани хөрөнгө оруулалтаа хийж ажиллуулаад төр татвараа авдаг ийм л систем дэлхий дахины улс оронд үйлчилж байгаа. Гэтэл манайхан болохоор 2000 оны эхэн үеэс аливаа салбар бүхэнд төр нь хувь эзэмших гэдэг хаана ч байдаггүй сонин хувилбарыг оруулж ирээд хамаг юмыг хааж байна. Үүнээс болоод Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд зогсчихлоо. Уг нь газар, түүний хэвлий дэх баялаг ард түмний өмч байж, төр тэдний өмнөөс захиран зарцуулах тухай Үндсэн хуулийн заалт бий. Энэ үүднээс харвал дээрх ордыг гадаадын компанид ашиглуулж/нөгөө утгаараа түрээслүүлж/ байгаа л хэлбэр юм. Энгийн утгаар нь яривал байраа түрээслүүлж байгаа хүн тухайн үеийн нөхцөл байдал, валютын ханш, үнийн өсөлттэй холбоотойгоор түрээсийн үнийг өсгөж тооцдог шүү дээ. Бууруулах гэж бараг л байхгүй байх. Үүнтэй л адил нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсч буурахтай уялдуулан ханшаа ярилцаж шийдэх ёстой юм. Жишээ нь, газрын тосны үнэ зах зээлд өссөн тохиолдолд Норвегид татвараа 70-80 хувь болгодог ч явдал бий. Үүнээс багасвал дагаад татвараа бууруулдаг. Иймэрхүү байдлаар үнэ ханштайгаа уялдаад татвар нь уян хатан байх учиртай юм. Одоогийн байдлаар Тавантолгой болон бусад ордын хувьд эзэмшлээ яг тэдэн хувь, татвар нь тийм байна гэж тогтоох гээд байгаа нь л буруу санагддаг.
-Таны бодлоор стратегийн ач холбогдолтой эдгээр ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа анхаарах гол асуудал нь юу байх ёстой юм бэ?
-Юуны өмнө бид энэ дэлхий ертөнцийн улс орнуудын хаана нь явна гэдгээ бодох хэрэгтэй. Сүүлийн үед бид 100-гаас хойш л явж байна. Энэ нь асуудлыг бодитой, хурдтай шийдэж чадахгүй байгаатай холбоотой. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал гэхэд Уул уурхайн яамны хэлтсийн даргын хэмжээнд л шийдчих үйл явц шүү дээ. Гэтэл түүнийг улстөржүүлээд УИХ, Засгийн газар нь оролцоод нам, эвсэл дамжуулж, ард түмнээсээ худлаа үнэн санал аваад байх ямар ч шаардлагагүй юм. Энэ нь гаднынханд биднийг асуудлаа шийдэж чаддаггүй, урт хугацааны байр суурь нь тогтворгүй гэж муухай харагдуулахаас гадна Монгол Улс хөгжилтэй, сайхан улс орон болох цаг хугацааг хойш нь татсаар байна. Тэр хэрүүл хэлцлийн дунд алдаж буй он жилүүдэд улс орнууд хэрхэн хөгжиж байгааг бид бэлхнээ харж байна шүү дээ. Богино хугацаанд нь харвал манай улсын эдийн засаг маш эгзэгтэй цаг үед тулчихаад байна. Гадаадын хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засаг уналтад орж, төгрөгийн ханш даруй 40 орчим хувиар суларч, Төв банкны валютын нөөц эрс багасч, Засгийн газрын өр нэмэгдсэн. Энэ байдал хувийн хэвшилд шууд нөлөөлж, хаалгаа барих, ажиллагсдаа халах зэргээр эдийн засгийн сөрөг үр дагавар гарч эхэллээ. Ийм цаг үед Тавантолгойг эерэгээр шийдэхээс өөр арга зам байхгүй.
-Иймэрхүү хүнд байдлын дунд эрх баригчид гаднын ямар ч тулгалт шаардлагыг хүлээж авахаас аргагүй болдог юм биш үү. Дэлхийн банк, Азийн хөгжлийн сан гэх зэрэг донор орон, байгууллагыг учир мэдэх хүмүүс нэг их таашаадаггүй юм шиг байдаг?
-Энгийн жишээ авъя л даа. Газрын эзэн хоёр нөхрийн нэг нь дэмий л хэрүүл хийгээд явж байхад нөгөөх нь газраа хагалж бордоод үрээ суулгаад ургацаа авчээ. Намар нь нөгөө хэрүүлч нөхөр хэдий газартай боловч ургацгүй юм уу ядаж л багахан ургац авсан гэж бодвол амьдрал ахуй нь хүндэрч, өр зээлэнд орно биз дээ. Аргагүйн эрхэнд хажуу айлаасаа, цаашлаад банк болон бусад санхүүгийн байгууллагаас газраа барьцаалаад ч юмуу зээл авна. Тэр үед мань хүнд янз бүрийн нөхцөл тулгана. Хүлээж авахаас өөр замгүй л болно биз дээ. Манай улсад олгож байгаа хөнгөлөлттэй гэх зээл, хөтөлбөр үүнтэй л адилхан юм. Тэдгээр нь цаад талдаа л ашигтай байхаас биш манайд ямар ч ашиггүй, “амь тариа” төдий мөнгө хөрөнгө гэдгийг л мартаж боломгүй. ОУВС, АХБ-ны санхүүжилтээр дэд бүтэц, зам барилгад хөрөнгө оруулалт хийх нь ховор. Ерөнхийдөө л эрүүл мэнд, боловсрол зэрэгт зарцуулдаг юм билээ. Тэднийг буруутгах аргагүй л дээ.
-Бусдаас зээл тусламж авах нь нэг хэрэг. Нөгөө талаар өөрийн баялгаа бусдад борлуулж ашиг олохын тулд маш сайн гэрээ хэлцэл хийх ёстой байх. Тавантолгойн гэрээний хувьд та ямар бодолтой байна вэ?
-Тавантолгойн гэрээнд бид ордоо 100 хувь эзэмших гэсэн томоохон алхам хийсэн гэж ойлгож байгаа. Бусад нөхцөл шаардлагыг сайтар тунгаах ёстой. Тухайлбал, 1072 ширхэг хувьцааны асуудал байна. Тухайн үед сонгуулийн шоу болгож ашигласан иргэн бүрт ногдох энэ хувьцааг Тавантолгойн гэрээг зогсоох хувилбар болгож ашиглах учиргүй юм. Энэ нь анхнаасаа эдийн засгийн гаж, буруу шийдэл байсан. Одоо болохоор хувьцаа эзэмшигчдийн саналыг авна ч гэх шиг шал өөр юм яриад байгааг гайхаж байна. Оюутолгойн гэрээний тухайд ч яг адилхан.
-Оюутолгойн хувьд ямар гарц байж болох вэ?
-Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа 34 хувиа буцааж зарах юм уу “Рио Тинто”-д өгөх ийм л хувилбар байна. Эсвэл хоёр дахь шатны санхүүжилтэд нь нэмэлт хөрөнгө оруулалт хийх л зам байгаа байх.
-Тэгвэл Тавантолгойн хувьцаагаа яах вэ. Арай бодитой болгох ямар алхам хийвэл зохилтой юм бол?
-Түүнийг нэгтгэж батлахын тулд нэг сан байгуулж болох юм. Манай популист улс төрчид дэлхийн хаана ч байхгүй хувилбараар ард иргэдээ хуурч, хүн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ гэж худал амлалт өгсөн нь өнөөдөр Тавантолгойн гэрээг зогсоох хүчин зүйл болчихоод байгаа нь харамсалтай. Үүний оронд Тавантолгойн хувьцаагаа эзэмшиж байгаа иргэд нэг санд үнэт цаасаа төвлөрүүлж, сангийн удирдах зөвлөл нь тэднийг төлөөлж, хувьцаагаа эргэлтэд оруулдаг байж болох юм гэж бодож байна.
М.Өнөржаргал

Сэтгэгдэл (6)
эх орон (43.242.241.46)
Зүгээр л зайлаад өг сармагчин минь.
zochin (122.201.24.208)
huuhdiin tsetserleg tarchihsan um yy?.iim patsaanuud gadyyyr selguutsej amniihaa zorgoor tom tom baaj bna.
Tor tolgoi bolohoo?! (123.121.214.44)
Deedes ni suudlaa oloogui bolohoor ard irged ni guidlee olohgui oid toorson sarmagchin shig l baina bid.. Yaa j ch bodson busdaas ondor huutei zeel avch oorsdiigoo orond oruulj tedniig sanhuujuulj baihaar holiinhoo bor avdariin erooliig uhaj baival ta nariin yariad baigaa ulgeriin ashig olohgui ch orond orohgui, heden kompani, humuus ajiltai orlogoti baih yum daa. Tegeed ch manaih shig hogjil doroi uls uul uurhaigaar bayajaad gavidagguigesen. Uchir ni uul uurhain ondor tehnolgi ni mash ih unetei tul tuuniihee oriig tolood, humuus ni ajiltai orlagatai l baidag gesen. Gazriin bayalag ihtei jijig uls hogjood garaad irsen haana baina ve?Yamar saindaa bayalgiin ***** gedeg nert tomileo garahav dee. Ihiig sanaj ard tumnee huurch baihaar baigaa uutsee zadlaad tehnoligi avsan oroo tolood, heden kompani,humuusee ajiltai orlogotoi bailgaval deer gej hend ch todorhoi asuudal sh dee Ene zaluu mash zov yarisan gej bodoj baina. Manaid iim hun baigaad bayarlj baina.
Tor tolgoi bolohoo?! (123.121.214.44)
Deedes ni suudlaa oloogui bolohoor ard irged ni guidlee olohgui oid toorson sarmagchin shig l baina bid.. Yaa j ch bodson busdaas ondor huutei zeel avch oorsdiigoo orond oruulj tedniig sanhuujuulj baihaar holiinhoo bor avdariin erooliig uhaj baival ta nariin yariad baigaa ulgeriin ashig olohgui ch orond orohgui, heden kompani, humuus ajiltai orlogoti baih yum daa. Tegeed ch manaih shig hogjil doroi uls uul uurhaigaar bayajaad gavidagguigesen. Uchir ni uul uurhain ondor tehnolgi ni mash ih unetei tul tuuniihee oriig tolood, humuus ni ajiltai orlagatai l baidag gesen. Gazriin bayalag ihtei jijig uls hogjood garaad irsen haana baina ve?Yamar saindaa bayalgiin ***** gedeg nert tomileo garahav dee. Ihiig sanaj ard tumnee huurch baihaar baigaa uutsee zadlaad tehnoligi avsan oroo tolood, heden kompani,humuusee ajiltai orlogotoi bailgaval deer gej hend ch todorhoi asuudal sh dee Ene zaluu mash zov yarisan gej bodoj baina. Manaid iim hun baigaad bayarlj baina.
(203.194.114.177)
Энэ ЗАЛУУГ ОВОО МЭДЛЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН Чинь ХУДЛАА АМЬТАН Байна. МАШ БУРУУ ЯРЬЖ Байна.
000 (202.179.29.48)
Harin tiim shuu