Улаанбурхан өвчний вакцинжуулалт 25 хувьтай байна

 

Халдвар судлалын үндэсний төвд одоогийн байдлаар 750 хүн эмчлүүлж байна. Энэ жилийн улаанбурхны дэгдэлтийн зураглалаас харахад оюутнуудын дунд өвчлөл их байгаа бөгөөд506 оюутан улаанбурхан өвчин тусчээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран энэ сарын15-25-ны өдөр хүртэл нэмэлт вакцинжуулалтыг зургаан сартайгаас зургаан нас хүртэлх хүүхдэд хийж байгаа билээ. Дархлаажуулалтын байнгын 131, түр 236, явуулын 106 цэг ажиллаж байгаа бөгөөд эхний гурван өдрийн байдлаар вакцинжуулалт25 хувьтай байна. Вакциныг нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд хийнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)