Улаанбурхны вакцинжуулалт 30 хувьтай байна
- 2015-05-21
- Эрүүл мэнд
- 0

Арав гаруй жилийн хугацаанд бүртгэгдэлгүй намжаад байсан улаанбурхан өвчин өнгөрсөн гурав дугаар сараас эхлэн Монгол Улсад дэгдэж бага насны хүүхдүүд төдийгүй оюутан залуус энэхүү халдвараар өвчилж эхэлсэн. Тиймээс өвчний тархалтыг зогсоох үүднээс энэ сарын 15-наас 25-нд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн бага насны хүүх дүүдэд дархлаажуулалт хийж эхэлсэн. “Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд вакцин хийлгэхээс өчигдрийн байдлаар 30 хувьд урьдчилан сэргийлэх вакцин хийгээд байна. Нэг хайрцаг вакцинд 10 тун байдаг бөгөөд задалснаас хойш зургаан цагийн дотор тарих ёстой. Цэцэрлэг болоод өрхийн эмнэлгүүдэд вакцинжуулалт ямар нэгэн саадгүй явж байгаа” хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
С.ХОРЛОО

Сэтгэгдэл (0)