Элэгний C вирусийн эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэхээр болжээ
- 2015-05-22
- Эрүүл мэнд
- 0

АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг, Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн энэ сарын хурлаар хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгээр дээрх эмийг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаалд нийцэж Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэлээ. ХАРВОНИ эмийг нь эмчийн хяналтад гепатит С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай юм. Үүнийг зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу ууж хэрэглэх бөгөөд бусад вирусийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй ажээ.
М.ЭНХ

Сэтгэгдэл (3)
(49.0.128.5)
ашгүйдээ. Амарсанаа докторын санаачлан зүтгэсний ачаар бид боломжийн үнээр аймшигт тахал өвчинөөсөө салах цаг болжээ.Үнэ ханш нь боломжийн үнээр эм авах боломжтой юм байна.Таньд эх орон ард түймнийхээ өмнөөс маш их баярлалаа.Улам илүү хийгээрэй.
Дэд сайд Ж.Амарсанаадаа талархалаа (49.0.128.5)
Хүсэн хүлээсэн Аюулаас гэтэлгэгч энэхүү авралын эм Ж.Амарсанаа сайдын шантрашгүй дардан зүтгэлийн хүчээр өнөөдөр энгийн ард түмэн бидний гар дээр боломжийн хямд үнээр ирэх цаг тун ойрхон боллоо. Ж.Амарсанаа дэд сайд Анагаах ухааны доктор таньд ард түмнийхээ өмнөө гүнээ талархаж байна.Цаашдын ажилд тань улам гялалзан эх орныхоо сайн үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай.Элэг нэгт ахан дүүс бид таныг дэмжиж байна.
(112.72.13.95)
ODOO B BIRUSIIG EMCHLEH EMIIG MASH YARALTAI ORUULJ IREN EMCHILGEEND HEREGLUULEH