Өмнөд Солонгост зорчихгүй байхыг анхааруулав
- 2015-06-05
- Эрүүл мэнд
- 0

Өмнөд Солонгост шинэ корона вируст халдварын дэгдэлт гарсан. Тиймээс тус улсад ойрын хугацаанд зорчихгүй байхыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS (Middle East Respira-tory Syndrome) халдварт өвчин тус улсад гараад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. Уг өвчний халдвар сүүлийн долоо хоногт идэвхжиж, 30 хүн халдвар авч, хоёр хүн амь насаа алдсан байна. МЕRS вирусийн халдвар дэгдээд байгаатай холбогдуулан тус улсын 500 гаруй сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Түүнчлэн тус вирусийн улмаас 7000 гаруй жуулчин Өмнөд Солонгос руу зорчихоос татгалзсан байна. MERS сүүлийн хоёр жил Саудын Араб болон Ойрхи Дорнодын бусад оронд тархаж байсан бол өнгөрсөн сараас Өмнөд Солонгост тархаад байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр энэ сарын 1-ний байдлаар 1154 хүн дээрх вирусийн халдвар авч, 431 хүн амиа алдсан байна.
С.СОНДОР

Сэтгэгдэл (3)
(175.211.106.5)
solongosuud ene ovchniig zogsooj chadhagui. haniaj naitaahdaa am hamraa tagladaggui baihgui yu guanznuud n ch ayga tavgaa ariutgadaggui zugeer halit ugaasan boldog. obchin tarhah ih amarhan uls
(175.211.106.5)
solongosuud ene ovchniig zogsooj chadhagui. haniaj naitaahdaa am hamraa tagladaggui baihgui yu guanznuud n ch ayga tavgaa ariutgadaggui zugeer halit ugaasan boldog. obchin tarhah ih amarhan uls
(175.211.106.5)
mongolchuud butsahgui baigaa n sonin. onts hereggui humuus solongsooos garch ami amia bodson n deershd ug n