Зориулалтын бус хуванцар савыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Иргэд зах дээр худалдаалж буй хуванцар савыг хүнсний хэрэглээндээ их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд аюултай гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа да раа анхааруулсаар ирсэн. Гэвч хуванцар савны худалдаалалт, иргэдийн хэрэглээ буурахгүй байгаа юм. Тиймээс МХЕГ-аас хуванцар савны хэрэглээ, анхаарах зүйлсийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Нарантуул” захад ху далдаалж буй 5-120 лит рийн багтаамжтай долоон төрлийн хуванцар сав болон тус саванд хадгалж байгаа ус, сүү, айрагнаас дээж авч шинжлэхэд аммиакийн агуу ламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин, хүнд метал, хар тугалганы үлдэгдэл 3-4 дахин их гарчээ. Өнгөрсөн жил хилээр оруулсан химийн бодисийн хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэ мэгдсэн байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис манай улсын хилээр орж ирсний 52 хувь нь БНХАУ-аас орж иржээ. “Нарантуул”, “Хархорин” захад зарагдаж байгаа хуванцар савны 83 хувь нь хуучин сав, 96 хувь нь хүнсний зориулалтын бус байгааг тогтоожээ. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хуванцар савыг худалдан авахдаа олон улсын зөвшөөрөгдөх тоон тэмдэглэгээтэй савыг сонгох хэрэгтэй. Тухайлбал, олон улсад“1”, “5” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнсэнд хэрэглэж болдог бол “3”, “6”, “7” тэмдэглэгээтэй болон огт тэмдэглэгээгүй савыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруул лаа. Энэхүү тоон тэмдэглэгээ нь хуванцар савны ёроолын гурвалжин тэмдгийн дунд байдгийг онцоллоо. Манай улсад химийн бодистой хуванцар савыг уул уурхайн компани, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, эмнэл гийн ариутгал халд-вар гүйжилтийн зориу-лал таар их хэм жээгээр оруулж ирдэг байна. Ул-маар хэ рэглэсэн химийн бо дисын сав, баглаа боод-лыг тусгайлан устгалд оруул даггүйгээс хүнсний зо риулалтын бус хуванцар савны худалдаа газар авч байгаа аж. МХЕГ-ын Худалдаа үйлд вэр үйлчилгээний хянал тын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа“Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд зөвхөн химийн бодисын талаар бичихээс биш түүнийг савласан савыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын цэгт устгах, устгаагүй то хиол долд хэрхэн ха риуц лага тооцох зэрэг нарийвчилсан зохицуулалт байдаггүй. Тиймээс энэ талын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаард лагатай байна. Ма-най байгууллагын зүгээс тандалт судалгааны дүнг эцсийн байдлаар нэгтгэж, цаашид химийн бодистой орж ирдэг хуванцар савны талаар хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Мөн холбогдох байгууллагуудад авах арга хэмжээний саналуудыг хүргүүлж хамтарч ажиллана” гэсэн юм.

 

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.254.127.81)

    2015-06-08

    hil gaali ni ter huns hiihed tohirohgui huvantsar savig ni oruulahgui bj boldgui yumuuu er ni hileer orood irsen yumig tgeel hereglej l taaraa shuude gaalihan shaardlaga hangahgui huns ch tr busad yumig oruulahgui bvl boloo bzde hil davuulaad shidcheegui ni l oilgomjtoi shde