Дэд сайд асан Ж.Амарсанаагийн эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч эхэллээ

 

Монгол Улс элэгний С вирүсийг эмчлэх хоёр эмийг хямдралтай үнээр худалдан авахаар боллоо

 

Эрүүл мэнд спортын яам АНУ-ын “Gilead sciences” inc элэгний С вирүсийг эмчлэх совалди болон харвони эмийг хямдралтай үнээр нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Элэгний C вирүсийг эмчлэх олон улсын стандартын шаардлага хангасан энэ эмийг Монголд хямдралтай үнээр буюу 1 сарын хэрэгцээг 400 ам.доллар /3 сарын хэрэгцээ нь 1200 ам.доллар/ -оор нийлүүлэхээр болжээ. Дэлхийн зах зээлд 94000 ам.доллароор худалдаалагддаг энэ эмийг хамгийн хямд үнээр зөвхөн Египет болон Монголд нийлүүлэх болжээ.

 

Энэ эмийн эрэлт хэрэгцээ тухайн компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс 3-4 дахин их, олон улсын зах зээлд маш өндөр байдаг аж.

 

Манай улсад элэгний С вирүстэй 150 мянган хүн бий. Харин Египетийн 1 сая хүнд энэ эмийн эмчилгээ шаардлагатай байгаа бөгөөд энэ оронд нийлүүлж байгаатай ижил үнээр энэ эмнүүдийг нийлүүлэхээр болжээ.

 

Тус компани хямдралтай үнээр нийлүүлэх болсны зэрэгцээ эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзээд богино хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар нийлүүлэх болсон байна.

 

Дашрамд дурьдахад эрүүл мэндийн сайдын мэдээлснээр эдгээр эм нь 96-98 хувийн эмчилгээний үр дүнд хүрэх боломжтой гэлээ.

 

Өөр бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэдэг эмийн хувьд  нэг сарын үнэ 3000-4000 ам.доллар байдаг бол эдгээр эмийг дангаар нь 400 ам.доллароор хэрэглэх боломжтой гэв.

 

Эмийг “Gilead sciences”-ийн албан ёсны нийлүүлэгч “Омбол” хэмээх компани нийлүүлэх юм байна.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • zochin (182.160.39.205)

    2015-06-10

    Залуу чадалтай боловсон хүчин бас ажил хийх сэтгэлгээтэй ийм хэдэн хүмүүсээр төрийн ажлыг хэдэн жил хийлгэчих юмсан мөн дороо л ард түмэн улс минь өндийгөөд ирнэ дээ.баяраллаа өвдөж зовсон болон тэдний ар гэрийхэн өөрт чинь их талархаж байгаа шүү

  • Зочин (202.179.11.98)

    2015-06-10

    Залуу хүн сайн ажил хийсэн та нар битгий ингээ. АН-ын нүдээ олсон ццөхөн томилгооны нэг нь энэ залуу даа. Нөгөөх нь Магнай дараах нь МУИС-н захирал Бат-Эрдэнэ Амарсанаа сайд 3 л байна.

  • (150.129.142.80)

    2015-06-10

    энэ согтуу сайд компаны зардлаар АНУ явж лоббид орчихоод ирсэн.одоо монгол хүн дээр туршилт хийнэ.олигархиудын түрийвч зузаарч байвал ард түмэн туршилтын туулай болох ч яамай болжээ

  • Зочин (202.126.89.199)

    2015-06-10

    Тэгэхээр энэ эмийг АНУ-д туршаагүй гэж байгаа. Одоо Монголд туршинаа гэж.

  • Зочин (202.126.89.199)

    2015-06-10

    Монголчууд туршилтын туулай болох ажил нь эхэллээ дээ. АНУ-д элэгний вирустай нэг ч хүн байдаггүй гэж байгаа.

  • (149.254.186.142)

    2015-06-10

    Dandaa guilgiin, hyamdraltai, unegui yum heregledeg hogiin uls bolloo shu!

  • (112.72.13.227)

    2015-06-10

    за боль залуу хүн хөөцөлдсөөр баыгаад оруулж ирлээ. Удвал авгай эсэргүүцэхээс өөр юм юу хийсийн. Амаосанаа сайдад амжилт

  • зочин (103.229.122.143)

    2015-06-10

    Амарсанаа үнэтэй зарж ашиг олж элэг муутай хүмүүсийг шулах гэж байсан, луйварчин шүү дээ, битгий худлаа юм бичил дээ, Удвал сайд энийг нь УИХ-ын чуулган дээр хэлж байж харин зогсоосон байх шүү, зурагтаар олон харсан, сайдын хэлж байхыг, тэр Амарсанаа шуналтыг хол байлгаарай , наад эмнээсээ