Долдугаар сарын 1-нээс өмнө урамшууллын үзлэгт хамрагдах боломжтой

 

-Иргэд урамшууллын үйлчилгээний болзолд шүүмжлэлтэй хандаж байна-

 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн гурван жил тогтмол төлсөн, мөн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй бол танд нэг удаагийн үзлэг, оношилгооны 80 мянган төг­ рөгийн урамшуулал олгохоор бол сон. Дээрх болзлыг хангасан даатгуулагчид нэгдүгээр багц буюу ерөнхий, хоёрдугаар багц буюу хавдар, гурав дахь буюу харшлын багцаас сонгож эмнэлэгт үзүүлж оношлуулах боломжтой. Тэгвэл энэхүү урамшууллын эцсийн хугацаа ирэх сарын 1­нд албан ёсоор дуусгавар болох юм байна. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбоотой гэнэ. Тодруулбал, хуулийн зүйл заалтыг өөрчилсөн учир урамшууллын үзлэгт иргэдийг цаашид хэрхэн хамруулах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас хэрэгжсэн үйлчилгээнд 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор хэчнээн хүнийг үзлэгт хамруулаад байгаа, иргэд үзлэг, оношилгоо хийлгэхэд эмнэлгийн зүгээс ямар хүндрэл гарч байгааг сурвалжилсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 11.00 цагийн үед очив. Тус эмнэлгийн гурван давхарт байрлах “Төв лаборатори” руу ороход шинжилгээ өгөөд яваа хүнтэй бараг л таарсангүй. Эл хуль, нам гүм байдал угтлаа. Эмч, сувилагчид л энэ тэрүүгээр явах аж. Урамшууллын үйлчилгээ хийж байгаа эсэхийг сувилагчаас тодруулахад “Манай эмнэлэг өнгөрсөн жилийн есдүгээр сараас хийж эхэлсэн. Иргэд урамшуулалд хамрагдахдаа тодорхой хэм­ жээний болзол хангасан байх шаардлагатай. Иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр хугацаанд нь тогтмол төлж, баталгаажуулсан байх, 16­ аас дээш настай, сүүлийн гурван жил эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй байх ёстой. Гэтэл болзол хангаад эрх нь үүссэн хүн цөөхөн. Учир нь, хүмүүс ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ эмнэлгийн үйлчилгээ авчихсан байдаг. Мөн иргэд урамшууллын үйлчилгээний талаар ямар ч мэдлэггүй байна. Найз, хамаатан, таньдаг хүндээ энэ талаар хэлэхээр “Тийм үү. Мэдээгүй шүү дээ. Үзүүлэх юмсан гэдэг” гэлээ. Нийгмийн даатгалын сангаас хэрэгжүүлж буй энэхүү ажилд хэчнээн иргэн хамрагдсан талаар Даатгалын эмч Ю.Цэвэлмаагаас тодрууллаа.

 

-Нэг удаагийн үзлэг оношилгооны 80 мянган төгрөгийн урамшуулалд хэчнээн иргэн хамрагдсан бэ?

 

-Урамшууллын оношилгоо шинжилгээний үйлчилгээг өнгөрсөн жилийн есдүгээр сараас хийж эхэлсэн. Энэ хугацаанд 70 гаруй л хүн л хамрагдлаа. Долдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Сүүлийн гурван жил эрүүл мэндийн даат­ галын шимтгэлээ төлсөн, эмнэлгийн ямар нэг үйлчилгээ аваагүй иргэн заасан хугацаанд амжиж үзүүлэх боломжтой.

 

- 70 гаруй хүн үзүүлсэн гэлээ. Тэгэхээр иргэд хойрго хандаж байгаа юм биш үү?

 

-Иргэд энэ талын ямар ч мэдээлэлгүй байгаатай холбоотой юм шиг байна. Чингэлтэй дүүрэгт л гэхэд хоёр эмнэлэг үзлэг хийх эрх авсан. Гэхдээ иргэд ямар эмнэлэгт үзүүлэхээ өөрсдөө сонгож байгаа. Дийлэнх нь хувийн эмнэлэгт үзүүлэх сонирхолтой байдаг. Хувийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж сайн гэж ойлгодог юм билээ. Улсын эмнэлэг ч мөн адил сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр чанарын өндөр төвшинд үзлэг, оношилгоо хийдэг.

 

-Хэдээс хэдэн насныхан ихэвчлэн үзүүлж байна. Аль багцыг нь сонгож байна вэ?

 

-Үйлчилгээ авсан хүмүүсийн дийлэнх нь идэр насныхан байгаа. Хоёрдугаар багц буюу хавдрын багцаар голчлон үзүүлж байна.

 

-Нийгмийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ “Урамшууллын эрх” гэсэн дардас наалгаснаас хойш хэд хоногийн дотор эмнэлэгт үзүүлэх боломжтой вэ?

 

-“Урамшууллын эрх” гэсэн дардас наалгаснаас хойш 30 хоногийн дотор шинжилгээ өгөх ёстой. Хугацаа хэтэрсэн тохиолдолд урамшууллын эрх хүчингүй болно гэсэн үг.

 

-Хүчингүй болсон тохиолдолд дахин сэргээх боломж бий юү?

 

­Нийгмийн даатгалын хэлтсээс дахин эрх авах боломжтой. Тендерээр шал гар сан эмнэлгүүд харь яалал хар галзахгүйгээр урам­ шууллын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх ёстой. Орон нутгийн иргэн хотод, хотын харьяалалтай иргэн орон нутагт ч үзүүлж болно гэв.

 

“Иргэд урамшууллын үйлчил­ гээний талаар ямар ч мэдээлэлгүй байна” гэсэн үг өөрийн эрхгүй анхаарал татав. Тиймээс иргэд энэ талаар хэр зэрэг мэдээлэлтэй байгааг сонирхлоо. Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Сүх­Эрдэнээс тодруулахад “Энэ талаар сонссон. Гэхдээ шаардлага нь хэт өндөр юм билээ. Сүүлийн гурван жил эрүүл мэндийн даатгал төлсөн хүн олон. Гэхдээ гурван жилийн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ аваагүй хүн бараг л байхгүй. Ханиад хүрэхэд л ядаж өрхийн эмнэлэгт ханддаг. 80 мянган төгрөгийн багц үйлчилгээг авна гээд эмнэлэгт хандахгүй байх юм уу. Тэгэхээр болзол дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ядаж л сүүлийн зургаан сар гэвэл иргэдэд арай ойр. Өвчлөл их байгаа үед иргэдээ бодсон болзол тавих хэрэгтэйг хэлмээр байна” гэлээ. Сүүлийн гурван жил эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй. Нийгмийн даатгалын газраас тавьсан болзлыг хангах хүн манай улсад гарын арван хуруунд багтахаар цөөхөн гэдгийг сурвалжлага хийх явцад олон хүн хэлж байв. Уулзсан иргэдийн дийлэнх нь “Төрийн үйлчилгээ иргэддээ хүрэхгүй юм. Аль нэг талаараа иргэдийн амьдрал, бодит байдалтай нийцэхгүй байна. Тэгсэн атлаа иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлж байна гэж ярих юм. Төрийг түшилцээд сууж байгаа УИХ­ын гишүүд л сүүлийн гурван жил эмнэлгийн үйлчилгээ аваагүй байдаг байх. Учир нь, тэд Монголдоо биш гаднын оронд эмчилгээ хийлгэдэг. Төрөөс тэдний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлчихдөг болохоор тэд л хамрагдах боломжтой шүү дээ” гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байв.

 

Урамшууллын үйлчилгээг эх­лүүлсэн цагаас хойш хэчнээн хүн хамрагдсаныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх ЭМДГ­ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхболороос тод­руулсан юм.

 

-Улсын хэмжээнд хэчнээн хүн урамшууллын үйлчилгээнд хамрагдсан бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Өнгөрсөн онд урамшууллын үйлчилгээнд хамрагдах болзлыг хангасан 200 мянга гаруй хүн байсан. 15796 хүн баталгаажилтаа хийлгэсэн. Үүнээс 9529 нь эмнэлгийн үйлчилгээ авлаа. 2015 оны зургаан сарын байдлаар 11 мянган хүн баталгаажуулалт хийлгэснээс 5500 нь үзлэг оношлогоонд хамрагдсан байна.

 

-Иргэд эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжтой гэсэн. Нийт хэчнээн эмнэлэгээр үйлчлүүлэх вэ?

 

-2014 онд эрүүл мэндийн 68 байгууллагатай гэрээ байгуулан ажилласан. Энэ жил дахин тендер зарлаад 20 гаруй эмнэлгийг нэмж хамтран ажиллаж байна. Нийслэлд л гэхэд 44 эмнэлэг иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа.

 

-Үзлэгт хамрагдахад заавал сүүлийн гурван жил эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх ёстой гэсэн. Иргэд танай зүгээс тавьсан болзлыг шүүмжилж байна? ­

 

-Хуулийн хүрээнд л болзол тавьсан. Иргэд эмнэлгээ, багцаа сонгоно. Энэ ажилд нийт найман тэрбум төгрөг зарцуулсан. Урам шууллын журам, Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах үзлэгийн оношилгоо, шинжилгээний багц зэрэг энэ талын мэдээлэл www.ndaatgal.mn сайтад байгаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)