Эмнэлгүүдийн өрийг төлөхөөр болов

Эрүүл мэндийн салба рын төс вийг тооцоо, су дал гаагүйгээр хасч танаснаас он гарсаар эмнэлгүүд эм, тариагаа авч чадахгүйд хүрсэн билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нийт өр 7.8 тэрбум төгрөгт хүрчээ. Төсөв нь хүрэлцэхгүй, дээр нь ийм хэмжээний өртэй учраас өвчтөн эм тариагаа гаднаас бэлддэг болоод байгаа юм. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэ лэл цэж шийдэлд хүрчээ. Ингэхдээ улирал бүрт хуваарилдаг төсөвт өөрчлөлт оруулан, урагш луулж ашиглахаар болжээ. Тухайлбал, 2015 оны дөрөвдүгээр улирлын эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв болох 13.8 тэрбум төгрөгийг хоёр, гуравдугаар улиралд хэрэглэхээр тохирчээ. Харин үлдсэн зардлыг намар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон байна. Дээрх хөрөнгийг эмнэл-гүүдийн болон хорт хавдрын эмчилгээний тус ламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд, мөн эмч, эм нэлгийн мэргэжилтэн, инже нер техникийн ажилтныг сургахад зарцуулах ажээ.

 

М.АЛТАНЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)