Д аминдэмийг кальцитай давхар хэрэглэдэг

Эрүүл мэндийн судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь Д аминдэмийн дутагдалтайг тогтоожээ. Д аминдэм дутагдсанаар нярай болон бага насны хүүхдэд рахит, өсвөр насны хүүхдэд ясны зөөлрөлт, өсөлтийн саатал, ясны гаж хөгжил явагдаж, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт, цэвэршилтийн өөрчлөлт, дааврын ялгарал илэрдэг байна. Хүүхэд төрөхдөө рахиттай төрдгийн учир нь жирэмсэн эх Д аминдэмийн дутагдалтай байснаас болдог аж. Харин ясны сийрэгжилт гэдэг нь ясанд жижиг нүхнүүд үүсч цууралт болохыг хэлдэг байна. Ингэснээр тухайн хүний яс хэврэгшиж хугардаг. Энэхүү аминдэмийг хэвийн хэмжээнд нь байлгаж чадвал бидний үр хүүхэд ой тогтоолт сайтай болж, биеийн хөгжил нь зөв явж, яс нь бат бөх байна. Насанд хүрэгчдийн хувьд түрүү булчирхайн хавдар зэрэг олон өвчнөөс сэргийлдэг аж. Д аминдэмийг хэвийн хэмжээнд байлгахын тулд загас, өндөг, баяжуулсан сүү, загасны тос эсвэл нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Бага насны хүүхдэд энэ аминдэмийг нөхөхөд баяжуулсан бантан их ач холбогдолтой. Д аминдэмийг хэрэглэж байгаа тохиолдолд кальци нэмж хэрэглэх ёстой аж. Учир нь Д аминдэмийн нэг сул тал нь яснаас кальцийг шимэх үйл явцыг түргэсгэдэг байна. Энэ Д аминдэм дутагдсанаас илүү хор уршигтай тул хажуугаар нь хоол хүнсээрээ кальцаа нөхөн авснаар шимэх үйл явцыг зогсоодог.

 

С.ЦЭРЭНДЭЖИД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)