Түлэнхийн төв судас харагч төхөөрөмжтэй боллоо

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон буддын шашны чиглэлийн төрийн бус байгууллага, аялал жуулчлалын төвүүд хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн хүүхдийн тасагт судас харагч төхөөрөмж бэлэглэлээ. Герман улсад үйлдвэрлэсэн 2.4 сая төгрөгийн өртөг бүхий тус төхөөрөмж гэмтэлийн эмнэлэгт анхных нь болж байгаа нь энэ юм. Эмч нарын хэлж буйгаар түлэгдсэн хүүхдийн судсыг олж, тариа хийхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Харин дээрх төхөөрөмжийн тусламжтайгаар эмчилгээ хийхэд хялбар болж байна. Тус эмнэлгийн түлэнхийн төвөөс жилд дунджаар600 хүүхэд тусламж авдаг байна. Үүн дээр насанд хүрсэн иргэний тоог нэмэх юм бол 1000 гаруй иргэн үйлчлүүлдэг байх юм. Түлэнхийн тасгийн их эмч Х.Туяа “Эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд түлэгдэх нь эрс нэмэгдсэн. Тэр дундаа сурагчдын амралт, баяр ёслол, хагас бүтэн сайнд түлэгдсэн хүүхдийн тоо эрс нэмэгддэг” гэж байлаа. Түүний хэлж буйгаар энэ төхөөрөмжийн тусламжтайгаар жилд 1000 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээг хүндрэл багатай үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Д.ГАНБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.122.9)

    2015-11-25

    ХААНААС АВЧ БОЛОХ ВЕ ПВХ ГЕСИЙН