Улаанбурхны тархалт буурлаа
- 2015-06-19
- Эрүүл мэнд
- 0
Манай улсад дэгдээд гурван сарын нүүрийг үзээд байгаа халдварт улаанбурхан өвчний дэгдэлт буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр өдөрт700 гаруй хүн улаанбурхнаар өвчилсөн гэх оноштойгоор ХӨСҮТ-д ирж байсан бол өчигдрийн байдлаар490 болж буурчээ. Улаанбурхны нэмэлт дархлаажуулалтын вакциныг хийснээс сарын дараа дархлаа тогтдог. Тиймээс энэ сарын25-наас нэмэлт дархлаажуулалтын үр дүн гарах хугацаа дуусах тул цаашид өвчний тархалт илүү буурах хандлагатай байгааг албаны хүн хэллээ. Мөн улаанбурхныг оношлох оношлуур дууссан гэх мэдээлэл гараад байсан. ХӨСҮТ-ийн албаны эх сурвалж“Улаанбурхны оношлуур дуусаагүй. Гэхдээ шинжилгээг ирсэн хүн бүрт хийхгүй, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүс болон жирэмсэн эхчүүдэд хийж байна. Бусад хүмүүсийн хувьд клиникээр оношилж байгаа. Оношлуур багасч байгаа ч захиалгаар нэмж авч байгаа учир дуусна гэсэн зүйл байхгүй” гэв. Үүнээс гадна ХӨСҮТ-ийнхөн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хилээр орж ирж буй хүмүүсийн халууныг шалган, асуумж авч, өвчний сэжигтэй хүнийг тусгаарлах арга хэмжээг авч байгаа аж. Мөн хилийн хяналтын ажилчидад сургалт явуулах зэргээр арга хэмжээ авч байгаа юм байна.
М.ЭНХ

Сэтгэгдэл (0)