Нохой уушигны хорт хавдрыг оношилж чадна

Нохой маш өндөр мэдрэмжтэй амьтан гэдгийг бид мэднэ. Үнэрч чанараараа элдэв гэмт хэргийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг энэ амьтан өвчнийг ч оношлох чадвартай гэнэ. Олныг гайхшруулсан нэгэн судалгааг Германы судлаачид энэ онд хийсэн байна. Тэр судалгааны дүнд нохой уушигны хорт хавдрыг оношлох чадвартай гэдгийг баталсан юм. Судлаачид нэгэн нохойг есөн сарын хугацаанд тусгайлан сургаж дадлагажуулсны эцэст уушигны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн амьсгалын зам болон уушигнаас авсан шинжилгээний дээжийг үнэрлүүлж туршсан байна. Тэгэхэд хорт хавдраар өвчилсөн 100 хүний 71 хувийг, өвчлөөгүй хүмүүсийн 93 хувийг нь таньж тогтоож чаджээ. Хар тамхи, гэмт хэрэгтний мөрийг алдалгүй дагадаг нохой өвчтэй хүнийг амьсгалаар нь мэдрэх чадвартай гэдэг нь магадгүй энэ жилийн хамгийн сонирхолтой судалгаа байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)