Нохой түрүү булчирхайн хавдрыг оношилж чаддаг

 

Их Британийн эрүүл мэндийн байгууллагаас хүний түрүү булчирхайн хавдрыг тодорхойлж чаддаг нохдыг тусгай туршилтад хамруулахаар болжээ. Өмнө нь явуулсан судалгаанаас үзэхэд нохойг ашигласнаар энэ төрлийн өвчнийг 93 хувийн магадлалтай оношлох боломжтой гэдгийг тогтоосон байна. Харин энэ удаа судалгааг энгийн хэд хэдэн эмнэлэгт давтан явуулахаар болж, Милтон-Кинс хотын эмнэлэг үүнийг нь зөвшөөрсөн аж. Түрүү булчирхайн онцлог антигенийг илрүүлэх уламжлалт сорилын үед нэлээд алдаа гарч, уг сорилын дараа биопси авах шаардлага тулгардаг. Нохойг ашигласан тохиолдолд ийм сорил хийх шаардлагагүй болох аж. “Нохой хортой хавдрыг үнэрээр нь ялгадаг тухай үнэмшихэд түвэгтэй яриа гардаг байсан. Хавдартай холбоотой молекулууд шээсэнд орж, түүнийг нь шинжилж болно гэсэн таамгийг шалгаж үзнэ” хэмээн Милтон-Кинс эмнэлгийн урологч эмч ярьжээ. Судалгаа гурван жил үргэлжлэх ба энэ хугацаанд сонгон авсан есөн нохойнд 3000 гаруй хүний шээсний дээжийг үнэрлүүлж, уламжлалт аргаар хийсэн сорилын дүнтэй харьцуулах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.40.89)

    2016-05-13

    Хэд билээ