Альцгемерийн өвчин бусдад халддаг
- 2015-09-11
- Эрүүл мэнд
- 0

Альцгемерийн өвчин буюу зөнөглөх эмгэг нь хүнээс хүнд халдаж болохыг тогтоосон судалгааны тухай нийтлэл “Nature” сэтгүүлд гарчээ. Уг эмгэгийг өдөөгч молекулууд цус сэлбэх, шүдний суваг цэвэрлэх зэрэг мэс ажилбарын багажаар дамжин халдварлах боломжтойг уг судалгаа харуулсан байна. Өмнө нь энэ өвчин зөвхөн хүний ген болон хөгшрөлттэй холбоотой хэмээн үзэж байсан юм. Үүнээс гадна 1956-1985 онд өсөлт хэвийн бус гэдэг шалтгаанаар өсөлтийн даавар тариулсан 30 мянга гаруй хүн ийм халдвар авсан байх эрсдэлтэй гэнэ.

Сэтгэгдэл (0)