Хараагүй иргэд суралцах МСҮТ- тэй боллоо

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны /МХҮХ/ дэргэд Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төвийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болгон өргөтгөлөө. Уг сургууль нь хараагүй иргэдийг таван төрлийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг явуулах аж.
 Нэг жилийн хугацаанд 63 хараагүй иргэнд бариа засал, эсгий гар урлал, хөгжим, дууны найруулагчийн мэргэжил эзэмшүүлнэ гэж МХҮХ-оос төлөвлөжээ. 
18-55 насны хараагүй иргэдэд ямар нэгэн төлбөр авахгүйгээр мэргэжил олгоно. Дээрээс нь орон нутгаас МСҮТ-д суралцахаар ирсэн иргэдийг оюутны дотуур байранд үнэ төлбөргүй оруулхаар болжээ. Одоогоор суралцагсдын бүртгэл 90 хувьтай яваа бөгөөд МСҮТ-д суралцах хүсэлтэй хараагүй иргэд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд хандаж бүртгүүлэх аж.. Богино хугацааны сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн боловсон хүчнээ эргээд хөдөлмөрийн зах зээлд зуучлах ажлыг ч МХҮХ гардан хийх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)