Томуугийн дархлаажуулалтыг эхлүүлнэ

Улирлын томуугийн дархлаажуулалт аравдугаар сарын эхээр эхэлнэ гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

 

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч, хүндэрвэл хатгалгаа болдог. Жил бүр дунджаар 200 орчим мянган хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Ханиад, томуунаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт бол томуугийн эсрэг дархлаажуулалт юм.

 

Дархлаажуулалтыг нийслэлд зөвхөн ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт хийдэг бөгөөд энэ жилийн вакцин аравдугаар сарын эхээр АНУ-аас ирэх юм байна.Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Тиймээс эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судалж, тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг вакциныг бүтээдэг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)