Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ

Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдэд маань өсөлтгүй жирэмслэлт маш ихээр тохиолдох болжээ. Хааяахан нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгээр ороход жирэмсэн эмэгтэйчүүдээр дүүрсэн байх юм. Даанч тэдний дийлэнхэд нь энэхүү өсөлтгүй жирэмслэлт гэгч нь тохиолдох юм. Эмч нар хүртэл уулга алдаж өсөлтгүй жирэмслэлттэй байгаа эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурьдах юм. Эмч нар өсөлтгүй жирэмслэлтийг янз бүрийн зүйлтэй холбон тайлбарладаг. Жишээлбэл: агаарын бохирдол, тухайн эмэгтэйн эрүүл мэндийн байдал, архи тамхи хэрэглэх, амны хөндийн эрүүл мэнд муу гэх мэтчилэн олон зүйлүүд бий. Гэвч бид өсөлтгүй жирэмслэлт гэж юу болох, яагаад тохиолддог болохыг бид мэддэггүй. Эмч нарч тийм сайн зөвлөж хэлж өгдөггүй шүү дээ.

 

Өсөлтгүй жирэмслэлт гэж юу вэ?

 

Өсөлтгүй жирэмслэлт гэдэг маань дээрх зурган дээр харагдаж байгаачилан эхэс хэвийн өсч томорч байгаа боловч үр хөврөл байхгүй байгааг хэлнэ. Энэ нь ерөнхийдөө хромсомны асуудалтай холбоотой байдаг. Үр хөврөлд хэвийн бус хромсом байвал цаашид хэвийн болон эрүүл хүүхэд болох боломжгүй болдог. Үүнээс болж эс хуваагдаж чадахгүй болох эсвэл чанар муу эр бэлгийн, өндгөн эснээс шалтгаалж өсөлтгүй жирэмслэлт үүснэ.

 

Өсөлтгүй жирэмслэлттэй байгаагаа хэрхэн мэдэх вэ?

 

Өсөлтгүй жирэмслэлт нь жирэмсний эхэн үед ургын өсөлт зогссoны улмаас үүсдэг. Өсөлтгүй жирэмслэлт болсон ч жирэмсний эхэн үеийн шинж тэмдгүүд үзэгдсээр байх боловч дааврын түвшин буурсны дараагаар шинж тэмдгүүд үзэгдэхээ больж хэвийн болно. Өсөлтгүй жирэмслэлтийг хэвлий базлах, доошоо бор өнгийн зүйл гарах болон цус гарах зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой. Өсөлтгүй жирэмслэлтийн эхэс хэвийн ажиллагаатай өсч томрох боловч үр хөврөл байдаггүй. Өсөлтгүй жирэмслэлттэй болсон нь найман долоо хоног, эсвэл түүнээс доош тогтоогддог байна.

 

Өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

 

Өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй. Өсөлтгүй жирэмслэлт нь ихэнхдээ нэг л удаа тохиолддог бол ихэвчлэн хоёр дахь болон түүнээс дээш жирэмслэлтэд тохиолддог байна.

 

Хэзээ дахин жирэмслэж болох вэ?

 

Таны сарын тэмдэг цэвэрлүүлсний дараагаар 4-6 долоо хоногын дараагаар ирэх болно. Зарим эмч түүний дараагаас жирэмслэх боломжтой хэмээн үздэг. Гэвч бусад эмч нар цэвэрлүүлсний дараагаар 6 сарын дотор жирэмсэлж болохгүйг сануулж жирэмслэлтээс хамгаалах ямар нэгэн зүйл хэрэглэхийг санал болгодог. Тийм учраас тэрхүү хугацаанд биеэ сайн тордож эмнэлэгт үзүүлж эмчлүүлж 6 сарын дараа дахин жирэмсэлж болно.

 

Өсөлтгүй жирэмслэлтэй тулгарсан бол дараа дахин жирэмслэхэд зулбах үйл явдал болох уу?

 

Энэ нь таны сэтгэл санааны байдлаас шалтгаалах ба хэрэв таны бие организм жирэмсэн болоход бэлтгэгдсэн ч сэтгэл санаа түгшүүртэй байгаа бол та сэтгэлийн бэлтгэлтэй байж дахин жирэмслэх нь чухал юм. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь муу үр дүн дагуулдаг. Хэрвээ таньд зулбалт хоёроос гурван удаа давтагдсан тохиолдолд эмнэлэгт хандаж учир шалтгааныг олох нь зүйн хэрэг.

 

Нэмэлт

 

Нэгэн эмэгтэй өсөлтгүй жирэмслэлттэй тулгарсан боловч түүнд гайхамшиг буюу ид шид гэмээр зүйл тохиолддог байна. Кэй нэртэй нэгэн Америк эмэгтэй жирэмслээд зургаан долоо хоногтой байхдаа эмчтэйгээ уулзаж эхо-д харуулахад эмч нь түүнд өсөлтгүй жирэмслэлт байх магадлалтай байна гээд нилээд хэд хоногын дараагаар дахин ирж үзүүлэхийг зөвлөжээ. Тэгээд бүсгүй 7-8 долоо хоногтойдоо очиж үзүүлтэл эмч нь түүнд яахын аргагүй өсөлтгүй жирэмслэлттэй байгааг нь хэлж, эхэс дотор үр хөврөл харагдахгүй байгааг харуулжээ. Гэсэн ч уг эмэгтэй маань сэтгэлээр уналгүй 9 долоо хоногтой болохынхоо өмнөхөн дахин үзүүлжээ. Тэгтэл түүнд гайхамшигтай зүйл тохиож эхо-д үр хөврөл харагдсан төдийгүй хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонссон байна.

 

Иймэрхүү байдлаар яагаад өсөлтгүй жирэмслэлт биш болсон нь тодорхойгүй гайхамшигт тохиолдлууд нилээд их байдаг юм билээ. Монголын үрс маш олон болтугай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Гн (66.181.161.95)

    2020-06-04

    Ихэссэн шүү намайг бас өсөлтгүй гэсэн эх нялхасаар зөндөө очсон өдөрт 3-4 хүн байсандаа

  • Zochin (103.26.193.116)

    2016-09-04

    Ur xuvrul bur tod xaragdaj bsan ,zurxni tsoxilt bxgui gedger namaig usultgui jiremsen gesen,getel tseverlulseni dara 2 xonod l xux xavdaj uxex ni duxsun,sav agshax tarai xij illeg xij bulen Jin tavisani dara tsaivar tsagan zuil garj bj zuger bolson,inged bi exoni emch nar buru onoshilson gej uzej bga,tim boloxor xuxnudde ert ued ni buru onosh tavidag yum bnle shu, gej xelmer bna,nadad unexer xaramsaltai bga,41 tei xund ix xainga xandsan shu ex naylxas

  • hvnii hvv (103.10.22.188)

    2015-09-26

    us ni bohirdson bna geh ym yu gej bga ym uragt nuluuluh vv

  • DR (49.0.157.147)

    2015-09-25

    ҮҮНИЙГ ЯМАР Ч ЭМНЭЛГИЙН БОЛОВСРОЛГҮЙ ХҮН БИЧСЭН БАЙНА. ӨСӨЛТГҮЙ ЖИРЭМСЭН ГЭ;ЭГ ТЭГЖ АЙХТАР ИХЭССЭН ГЭЖ БОЛОХГҮЙ БАЙХ.

    Гн (49.0.157.147)

    2015-09-25

    Ихэссэн шүү намайг бас өсөлтгүй гэсэн эх нялхасаар зөндөө очсон өдөрт 3-4 хүн байсандаа

  • irgen (150.129.142.69)

    2015-09-25

    Ohid hovguudee baga arhi tamhi hereglej sur. eruul huuhdedee boltsgooy.