С вирусийн шинжилгээ хийх лабораторийн нэрийг зарлав

 

ХӨСҮТ-өөс элэгний С вирусийн шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлаж, батламжиллаа. Хепатит С вирусийн шинжилгээ хийх сонгон шалгаруулалтад18 байгууллага оролцсоноос 10-ыг нь сонгож батламж гардуулсан байна. Эдгээр лабораторийг тоног төхөөрөмж, эмч мэргэжилтний ур чадвар зэрэг олон шалгуурыг харгалзан сонгожээ. Хувийн лабораториуд шинжилгээний үнээ өөрсдөө тогтоох аж. Манай улсад элэгний вирусийг илрүүлэхэд 20 мянга, вирус тоолох нь160 мянган төгрөгийн дундаж үнэтэй байдаг. Тиймээс иргэдэд дарамт болсон хэт өндөр зохиомол үнэ тогтоохгүй, дээрх үнэтэй дүйцүүлэхийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэ үеэр байгууллагын төлөөллүүдэд сануулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)