Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

“Дархлаажуулалтын ээлжит 10 хоног”-ийг өчигдрөөс эхэллээ.

 

Арав хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын  үндэсний товлолоос /Сүрьеэ, халдварт саа, тавт вакцин, улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, А гепатит/-аас сэргийлэх вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах юм.

 

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу ерөнхий боловсролын сургууль дээр 7, 15 настай хүүхдэд хийх сахуу, татрангийн  вакцин хийх, мөн шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийнэ.
 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас алслагдсан тосгон, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын цэг, ерөнхий боловсролын сургууль дээрх дархлаажуулалтын түр цэгүүдэд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж эхэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)