Цас цэвэрлэх хүмүүсийн тоог нэмжээ

 

        Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр шөнөөс эхлэн их хэмжээний цас орж замын хальтиргаа гулгаа ихэсчээ. Улмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ТҮК-ээс автозамын цас цэвэрлэх ажилчдын тоог нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Нийслэл хотод өдрийн 12:30 цагийн байдлаар бага зэрэг цастай,  -8 хэм, салхи баруунаас зүүн тийш 14м/с хурдтай байна хэмээн Ус цаг уур  эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Харин цасны улмаас хальтиргаа гулгаа үүсч автомашины хөдөлгөөн удааширсан байдалтай байна хэмээн ЗЦГ-аас мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • нжун (202.55.183.108)

    2016-03-04

    хотын захиргаа түк цас цэвэрлэдэг машинаа гаргаж замаа цэвэрлээчээ зам ашигласны мөнгө авдаг байж замаа арчилаачээ