Н.Отгончимэг: Хөгжмийн зэмсгүүдээс хамгийн эмэгтэйлэг нь ятга

 

        Ёочин, эвэр бүрээ, ятга, хийл, лимбэ хөгжим хосолсон эгшигт аялгууг өмнө нь сонсч байв уу. Хэрвээ үгүй бол Улаанбаатар чуулгын хөгжмийн ангийн уран бүтээлчид хамтран “Таван өнгө” тоглолт хийхээр болжээ. Хийлч Ч.Дэлгэрцэцэг, ятгачин Н.Отгончимэг, эвэр бүрээчин О.Чинбат, ёочин хөгжимчин Х.Бархүү, лимбэчин Б.Мягмарцэрэн нар хамтран энэхүү тоглолтод бэлтгэж буй юм байна. Тоглолтын бэлтгэлийн үеэр ятгачин Н.Отгончимэгтэй ярилцлаа.

 

-Та ямар бүтээл тоглохоор сургуулилт хийж байна вэ?

 

-“Таван өнгө” цахилгаан хөгжмийг үндэснийхтэй хослуул-сан шинэлэг тоглолт болно. Энэ тоглолтоо бид Улаанбаатар чуулгын 10 жилийн ойн хүрээнд хийж байгаа юм. Тоглолтдоо голдуу гадаадын сонгодог болон тухайн улсдаа ардын дуу болсон уран бүтээлээс толилуулахаар бэлтгэл сургуулилт хийж байна. Миний хувьд босоо ятга, төгөлдөр хуурын бүтээлээс“хөрвүүлэн” тоглоно. Тэр дундаа олон улсад танигдсан бүтээлийг ятга хөгжмөөр тоглоход ямар байдгийг үзэгчдэдээ мэдрүүлнэ. Тоглолтын хөгжмийн найруулгыг “Таван өнгө”-ийн нэг эвэр бүрээчин О.Чинбат хийж байгаа. Дэлхийн шилдэг бүтээлүүдийг өөрсдийнхөө хөгжимд тохируулан найруулж буй тоглолт ирэх сарын 22,23-нд болно.

 

-Та сая их гарын ятгаар тоглож байв уу?

 

-Мэргэжлийн хөгжимчид олон янзын хөгжмөөр тоглож сурдаг. Тоглолтод тэдгээр хөгжмийн зэмсгийн дуугаралт ямар ялгаатай байдгийг үзэгчдэдээ сонирхуулна.

 

-Таван хөгжимчин хэний ямар уран бүтээлийг хамтдаа тоглох бол?

 

-Үүнийг нууцалъя. Тоглолтын гэнэтийн бэлгүүдийн нэг нь учраас үзэгчид өөрсдөө ирээд үзсэн нь сонирхолтой байх болов уу. Ерөнхийдөө тоглолтод нэг хүн дөрвөн бүтээл тоглохоор бэлтгэж байна.

 

-Үндэсний олон сайхан хөгжмийн зэмсэг бий. Үүнээс та яагаад ятга хөгжмийг сонгон хичээллэх болов?

 

-Би Хөгжим бүжгийн коллежид орохоосоо өмнө ятга хөгжмийн талаар төдийлөн сайн мэддэггүй байсан. Тиймээс анхнаасаа ятганд “дурлаж” хөгжимчин болсон гэвэл худлаа хэлсэн болно. Харин Хөгжим бүжгийн коллежийн Н.Нарантуяа багшийнхаа шавь болж, хөгжим тоглож эхэлснээс хойш ятганд “дурласан”. Хийлийг сонгодог хөгжмийн хатан хаан гэдэг. Ятгыг би үндэсний хөгжмийн зэмсгүүдээс хамгийн эмэгтэйлэг нь гэж боддог. Ятгын аялгуу маш яруухан, тансаг байдаг. Тиймээс ятга тоглох болгондоо аялгуунд нь дурладаг даа.

 

-Уран бүтээлч хүний хувьд хийх дараагийн алхам юу вэ?

 

-Энэ тоглолтын дараа цомгийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Удахгүй тоглох шинэ бүтээлээ ч дүрсжүүлнэ.

 

-Тоглолтын үеэр та хэдэн ятгаар тоглох вэ. Ер нь олон ятгаар зэрэг тоглож байв уу?

 

-Сүүлийн үед хөгжимчид чадваржиж, өөрсдийгөө хөгжүүлж байна. Энэ хэрээр тэдний хөгжим тоглох ур чадвар өсч байгаа. Бид анх 13 утастай ятга тоглож сурсан. Одоо хоёр ятгыг зэрэг тоглож байна. “Таван өнгө” тоглолтын үеэр ч би хоёр ятгаар тоглож сонирхуулна.

 

-Та Алтайн ятгаар тоглож үзсэн үү?

 

-Би“Бөртэ” хамтлагийн ятгачин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ багшаар хичээл заалгаж байсан. Тэр үед Алтайн ятга тоглож үзсэн.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.24)

    2017-02-10

    wh0cd400807 tadalafil

  • JRzcUcIWdefE (46.161.9.32)

    2016-11-16

    iNDihh slfcvfwwvidu, [url=http://ywehfbsdzjyk.com/]ywehfbsdzjyk[/url], [link=http://pkvcitgusqxx.com/]pkvcitgusqxx[/link], http://tmdmrdcwrezh.com/