”Улаанбаатарын хавар” баяр Буянт-Ухаа цогцолборт эхэллээ

 

       Нийслэлийн Ардчилсан намаас зохион байгуулж байгаа "Улаанбаатарын хавар" баярын арга хэмжээ Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. 

 

АН-ын Анхдугаар Их хурал 26 жилийн өмнө, 1990 оны 4 дүгээр сарын 7-8-нд хуралдаж байжээ. Уг үйл явдлыг тохиолдуулан “Улаанбаатарын хавар” баярыг Нийслэлийн АН тэмдэглэж байна.

 

Баярын зорилго нь намын дунд болон анхан шатны байгууллага, үүрүүдээр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх юм. Баярын арга хэмжээ "Хонхны дуу"-гаар эхэлж, АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ЕНБД Л.Эрхэмбаяр тэргүүтэй удирдлагууд нээлтийн үг хэлэв. Мөн АН-ын дарга З.Энхболд нийслэлийн АН-ыг Эрх Чөлөөний одонгоор шагналаа.

 

Энэхүү баярыг угтаж НИТХ-ын сонгуулиар хүлээсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим газар олголт гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэл, бодит ажлуудын талаар ардчилсан асуулга сонсголын аяныг өрнүүлсэн юм. Санал асуулгын дүнг өнөөдөр баярын арга хэмжээн дээрээ танилцуулах юм байна. 

 

Мөн өнөөдөр Чингисийн талбайд баярын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)