595 төрлийн саналыг хуудас хэвлүүлнэ

 

СЕХ хуралдаж ирэх долоо хоногт 595 төрлийн саналын хуудсыг хэвлүүлэхээр шийдвэрлэжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудаст нам, эвслийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь намыг болон тэдгээрийн нэр дэвшигчдийг бүртгэх юм. Харин бие даагчийг сонгуулийн хороонд бүртгүүлсэн дарааллаар нь саналын хуудаст бүртгэнэ гэж дээрх хуульд заасан байна.

 

Дашрамд, өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2000-аад хэсэг байгуулагдаад байна. Үүнээс гадна аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд Мэдээллийн технологийн 31 баг байгуулагдаж, 2016 оны сонгуулийг зохион байгуулахад нийт 20 мянга гаруй хүн ажиллах ажээ.

 

О.Анар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)