Халдварт бус өвчин нас баралтын үндсэн шалтгаан байсаар байна
- 2016-06-21
- Үнэн
- 0

Манай улсад төдийгүй дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж хотжилт, амьдралын хэв маяг буюу хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж улс орны болон хүний хөгжлийг ухрааж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. ДЭМБ-ын тооцоолсноор дэлхийн хэмжээний нийт нас баралтын 60 хувийг зүрхний өвчин,тархины цус харвалт, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бусөвчин эзлэж байгаа бөгөөд энэ нь ДОХ, сүрье, хумхаа зэрэг халдварт өвчин, жирэмслэлт, төрөлт болон хоол, тэжээлийн дутлын улмаас шалтгаалсан нас баралтаас 2 дахин их байна.Харин манай орны хувьд энэ нь 10 дахин их байна гэсэн тоо байна. Манай улсад халдварт бус өвчин хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн арван таванжилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2,3 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүнтутмын нэг нь зүрх судасны эмгэгийн улмаас нас барж, өвчлөл улам залуужиж байна. Архи тамхины татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ 8-10 хувиар буурч, 3 сая хүнамтай манай орны хувьд жилд 1350 хүнийг нас барахаас сэргийлж чадахаар байна гэсэнтооцоо байдаг байна. Хүн амын хөдөлгөөний хомсдол нэмэгдэж, давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 3 дахин их хэвээр байсаар байна. Хамтарсан засгийн /2008-2012/ үед хүн амын эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах аргахэмжээг эрчимжүүлэх зорилгоор тамхины онцгой албан таварын 2 хувь, согтууруулахундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэн сангийн хөрөнгийг 3 дахин өсгөн дараагийнзасагт шилжүүлэн өгсөн билээ. Учир нь энэ мөнгөөр бид ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл зан үйлд хэвшүүлэх, өвчилсөн хойноо эмнэлэгт хандахбиш харин өвчлөхөөсөө өмнө оношлогоо, урьдчилан сэргийлэлтийг хийдэг, эрүүлхооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг амьдралын хэв маягийг төлөвшүүлэх соёнгэгээрүүлэх ажилд мөн эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэхэд зориулах гэж хуримтлуулсан хуримтлал байсан юм. Харамсалтай нь зориулалтын бусаар үрэгдээд дууссан сурагтай. Хорт хавдар өвчний тархалт жилээс жилд өсөн нэмэгдэж байна.Тухайлбал 2000 онд 10000 хүн амд хорт хавдрын тархалт 284, шинэ тохиолдол 119, нас баралт 92 байсан бол жилд хавдрын тархалт арван долоон хувиар, шинэ тохиолдол арвандөрвөн хувиар, нас баралт арван зургаан хувиар нэмэгдэж байна. Хорт хавдрын өвчлөлтийн дотор элэгний хорт хавдар тэргүүлж, удаах нь ходоодны хорт хавдар, уушги,улаан хоолойн хорт хавдрууд араас нь жагсаж, эхний тавд умайн хүзүүн хорт хавдар оржбайна. Умайн хүзүүн хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хавдардотроос гуравдугаарт орж хожуу шатандаа оношлогдож байгаагийн улмаас нас баралт тавьорчим хувьтай болж, сүүлийн үед улам залуужиж байна. Умайн хүзүүн хорт хавдар ньурьдчилан сэргийлэгдэх бүрэн боломжтой бөгөөд хамгийн гол нь эрт оношлуулж, эртзохих эмчилгээг эхлүүлснээр нас өвчлөлт, баралтыг бууруулах боломжтой юм. Иймд эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд гучин таван наснаас хойш умайн хүзүүн хорт хавдрын шинжилгээнд жилд заавал хамрагдаж байхыг зөвлөж байна. Дэлхий дээр зуу гаруй улсорнууд бэлгийн харьцаанд ороогүй охид, хөвгүүдээ умайн хүзүүн хорт хавдрын дархлаажуулалтанд хамруулдаг бөгөөд өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадамжтай 25 улсорнууд умайн хүзүүн хорт хавдрын дархлаажуулалтыг товлолд оруулж тус өвчнөөс 87-97хувь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Ингэснээр, зөвхөн ирээдүйн ээжүүдболох охидуудаа хамгаалаад зогсохгүй ирээдүйн аавууд, эрчүүдээ энэ муухай вирусын халдвар авахаас хамгаалж, бэлгийн замаар дамжих 25 өвчин, эрчүүдийг бэлэг эрхтний болон шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Мөн эмэгтэйчүүдэд тохиолдож буй хавдрын дотор хөхний өмөнгийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаань анхаарал татаж байна. Хорт хавдраар жилд 4400 хүн өвчилж 3000 гаруй хүн хортхавдрын улмаас нас барж байгаа эмгэнэлтэй тоо баримт байна. Энэ нь эрүүл мэндийн мэдлэг дутуу, дандаа хожуу үедээ эмнэлэгт хандаж оношлуулж байгааг илэрхийлж байна. Хавдрыг эрт илрүүлэхэд хувь хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, эрүүл байххүчин чармайлт, зайлшгүй дутагдаж байгаагаас гадна эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарын зүгээс эрүүл мэндийн мэдлэгийг олгох, соён гэгээрүүлэх тал дээрхамтарч ажиллах, эрүүл мэндийн боловсрол, амьдралын арга барилд суралцаххичээлүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад оруулдаг болгох, цагийг зүй ёсоор нэмэгдүүлэх, бусад салбарууд мэргэжлийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэхнөхцлийг ажлын байран дээрээ бүрдүүлэх зэрэг ажил олон улсын стандартын дагуу тогтвортой хийгдэхгүй байгаа нь нөлөөлж байна. Үр дүнтэй эмчлэх, хавдраар өвчлөгсдийн амьдралын хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх оновчтой аргуудыг нэндаруй олон улсын стандартын дагуу практикт хэрэглэж эхлэх, төрийн дэмжлэг, зөворолцоо зайлшгүй шаардлагатай байна. Мөн иргэд өөрийн зүгээс архи, тамхи, давс, элсэн чихрийн хэрэглээгээ ухамсартайгаар багасгаж чадвал өөрийн эрүүл мэнд, эдийн засагтааоруулж байгаа том хувь нэмэр болох юм. 2011 онд Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалт “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах ” чилэлээр зохион байгуулагдаж, мөн 2015 оны НҮБ-ын Ерөнхий чуулганаар 2030 он хүртэлхэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн” 17 зорилтыг дэвшүүлэн тавьсны дотор урьдчилансэргийлж болох өвчнөөс үүдэлтэй нас баралтыг тавин хувь бууруулна гэж заасны дагуу НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх учиртай билээ. Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрт нөлөөлөгч нийтлэг эрсдэлт хүчинзүйлүүдийг хянаж, бууруулах үйл ажиллагаанд дэд бүтэц, нөөцийн хомсдол, архи тамхины үйлдвэрийн нөлөө, хотжилт, салбар хоорондын хамтын ажиллагааны дутагдал, татварын оновчгүй бодлого, иргэдийн өөрсдийнх нь хүчин чармайлт, оролцоо зэрэг бэрхшээл учруулсаар байгааг дахин хэлэх юун. Дан ганц ЭМ салбар хүчин мөхөс юм.
Ж.Цолмон

Сэтгэгдэл (5)
(202.9.41.140)
xaxa goy huuhen ch gh shig hoshnogo saltaanii ajilaas uur ajil hiij yavagui garuud l ingej yaridag yum delhiig ailgasan virus degdej bhad ineegeed altsaigaad hevtej bsan avgai daa ene.yun surhii yum bichee vee onoo avah gesen yum bh daa.amidral deer altsaihaas uur ajil meddegguig chini sain medne
g (183.81.171.135)
goy huuhen shuu zub ym bichsen bna bayrallaa
g (183.81.171.135)
goy huuhen shuu zub ym bichsen bna bayrallaa
ÐÑÑгүй (202.179.29.116)
ÐÐ½Ñ ÐаÑÑÑн нÑÑдгай Ñ Ò¯Ò¯Ñ Ñн Сайд Ð±Ð°Ð¹Ñ Ð´Ð°Ð° Ñоодоггүй байÑан Ñмаа гÑнÑÑ ÑанаÑан мÑÑ ÑÑ Ð±Ð¾Ð»Ð¾Ð²Ð¾Ð¾
Ñаноо (31.33.233.8)
Ñаноо ÑÐ¼Ð°Ñ Ñ Ð¸Ð¹Ð¼Ñл Ñ Ð¸Ð¹Ð¼Ñл зÑÑагÑай Ñ Ò¯Ò¯Ñ Ñн Ð±Ñ Ñаноо