Загвар өмсөгч Э.Энхболдын хувирлаас хүүхдүүд нь айжээ

 

        “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцон жүжиглэх, дуулах авьяасаа нээж, “Говь” брэндийн нүүр царайгаар сонгогдон соёл урлагийн ертөнцөд дуулиантай яваа загвар өмсөгч Э.Энхболд анхныхаа дэлгэцийн бүтээлд тогложээ.

 

“Шүүдэр” продакшн, жүжигчин С.Өлзийхүүгийн “Хас урлан” студийн хамтын бүтээл залуусын сэдэвт адал явдалт “Галзуу зугаалга” кинонд тоглосон түүний зураг цахим ертөнцөд тарж “Э.Энхболд зодуулжээ” хэмээн шуугиулсан билээ. Э.Энхболд энэ кинонд охидын мөрөөдлийн залуу Билгүүний дүрд тоглохдоо найз охиндоо сюрприз барихаар ийнхүү хувирсан зургийг нь  үзээд бяцхан охин, хүү хоёр нь аавыгаа танихгүй “зомби” хэмээн ихэд айцгаасан гэнэ. Түүнийг зодуулжээ хэмээн шуугиулсан зураг нь нүүр хувиргалтын будгаа арилгаж амжаагүй байхад нь кино группийнхэн нь “паппарацидсан” зураг ажээ. Түүний тоглосон онц сонирхолтой залуусын сэдэвт кино үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа бөгөөд нээлт нь 9-р сарын 23-нд болох аж.

 

Э.Энхболд кино зураг авалтаа дуусгаад “Азийн топ модель”-ийн тэмцээнд оролцохоор Хонконгийг зорьжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Zochin (27.123.214.81)

    2016-09-08

    Huue!Aimaar boljee.Kino ni goy bh aa. Uznee!

  • Zochin (27.123.214.81)

    2016-09-08

    Huue!Aimaar boljee.Kino ni goy bh aa. Uznee!

  • Зочин (27.123.214.81)

    2016-09-08

    хүүе! Ямар аймаар болоо вэ!Кино нь гоё болох бх а. Үзнээ!

  • эцэг (119.40.97.94)

    2016-09-08

    муу ёр шүү хүү минь. Сайхан дүрийг чинь бурхан булаачих юм билүү.