Гэрийн хорионд 32 жил болжээ

 

        Германы цагдаа нар гэрийн хорионд 32 жил болсон Маркус гэх залууг сулласан тухай “The Local” сайтад мэдээлжээ. Цагдаа нарын хэлснээр Маркусыг эцэг эх нь Бавари мужийн Фрайнфельс тосгон дахь гэртээ 1984 оноос хойш хорин эрх чөлөөг нь хассан байна. Хохирогчийн ээж Вальтруда байцаалтын үеэр “Хүүг 1984 онд сургуулийнх нь хөвгүүд тохуурхаж шоглосон юм. Тэр тохуурхал Маркуст хүнд цохилт болж, бид хүүгээ гэрээс гаргахгүй байхаар шийдсэн. Бид хүүгээ сургуульд явуулж, гадаа гаргахыг оролдсон ч Маркус гэрээсээ гарахыг хүсээгүй” хэмээн мэдүүлжээ. Хачирхалтай нь тосгоныхон Маркусыг гэрийн хорионд байгаа талаар мужийн цагдаад мэдэгдээгүй ба тосгонд шинээр ирсэн оршин суугч энэ тухай мэдээллийг өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)