“Apple” дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд болжээ

 

        Америкийн тэргүүлэх зэрэглэлийн “Interbrand” судалгааны байгууллагаас дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компанийг шалгаруулж, албан ёсны жагсаалтыг гаргажээ. Энэ жилийн жагсаалтыг технологийн салбарын манлайлагч “Apple” компани дахин тэргүүлж өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан байна. “Apple” компани 178 сая ам.долларын ашиг олж өнгөрсөн оныхоос таван хувиар ахиулжээ. Харин удаах байрт бичигдсэн “Google” компанийн ашиг 14 хувиар өсч, 133 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн жилийн жагсаалтын 11-т бичигдсэн “Coca Cola” компани энэ жил огцом үсэрч 73 сая ам.долларын ашигтайгаар гуравдугаарт эрэмблэгдсэн байна. Түүнчлэн “Microsoft” компани өнгөрсөн хоёр жилийн амжилтаа энэ жил ч мөн хадгалж 72 сая ам.долларын ашгаар дөрөвдүгээрт жагссан юм. Компанийн бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ, гүйцэтгэл, олон улсад тархсан байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж, ашиг зэргийг үндэслэн уг жагсаалтыг гаргадаг юм байна.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • yKIwVOPAJSD (46.161.9.48)

    2017-05-19

    ky0u4g gidprkxbztbs, [url=http://yphldbasfecc.com/]yphldbasfecc[/url], [link=http://zlhcqittijgh.com/]zlhcqittijgh[/link], http://drpujscmbqsb.com/