В.Путинд 450 сарнай бэлэглэжээ

 

        ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин энэ сарын 7-нд 64 нас хүрлээ. Тэрбээр энэ жил төрсөн өдрөө ажил дээрээ өнгөрүүлсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн ба Төрийн Думын гишүүд түүнд 450 ширхэг сарнай илгээсэн байна. Төрийн тэргүүндээ Думын гишүүдийн тоогоор сарнай бэлэглэх саналыг “Нэгдсэн Орос” намын гишүүн В.Терешкова гаргасан ажээ. Мөн өдөр В.Путинд гадаадын төр, засгийн тэргүүн болон ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нарын нэр хүндтэй улстөрчид баяр хүргэжээ. В.Путин ОХУ-ын төрийн дээд албан тушаалыг хашихдаа 2014 онд төрсөн өдрөө Сибирт тэмдэглэх гэж анх удаа чөлөө авсан байна. Харин В.Путин өнгөрсөн жил төрсөн өдрийн баяраа хоккейн шигшээ багийн гишүүдтэй нөхөрсөг тоглолт хийж өнгөрүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)