Хятад улс энэ сард 593 сая жуулчин хүлээн авчээ

 

        БНХАУ-ын Аялал жуулчлалын үндэсний газрын мэдээллийн төвөөс Хятад улс Үндэсний баярын өдрүүдэд давхардсан тоогоор 593 сая жуулчин хүлээн авсан тухай мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 12.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ өдрүүдэд тус улсын аялал жуулчлалын нийт орлого 482.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийнхээс 14.4 хувиар нэмэгдсэн байна. Хятадын төмөр замын байгууллагын тоо баримтаас үзвэл, үндэсний баярын 10 хоногийн хугацаанд төмөр замаар давхардсан тоогоор нийт 108 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн хэмжээнээс 9.3 хувиар өсчээ. Хилийн чинадад аялсан тоо баримтаас үзвэл энэ сарын эхний долоо хоногт гадаадад аялсан жуулчдын тоо 1 сая 399 мянгад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 200 мянган Хятад иргэн гадаад орныг зорьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)