Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд саналаа өгөв

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт Монгол-Оросын хамтарсан III сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд очиж саналаа өгөв.

 

Саналаа өгснийхөө дараа тэрээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

 

Энэ удаагийн сонгууль  иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна.

 

Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)