М.Энхболд: БНХАУ-тай зээлийн ямар ч гэрээ хийгээгүй

 

        УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 14-17-нд БНХАУ-д айлчлаад ирсэн. Үүнтэй холбогдуулан түүнийг “БНХАУаас их хэмжээний зээл авах гэж байна” гэх мэдээлэл гараад байсан юм. Тэрбээр энэ талаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. УИХ-ын дарга М.Энхболд айлчлалынхаа хүрээнд БНХАУын дарга Си Зиньпин, БНХАУын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр хүртэлх хувийн хүүтэй, 20- оос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьснаа мэдэгдлээ. Тэрбээр “Хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай тал гаргах ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд ашиглаж чадаагүй байгааг Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарахыг уулзалтын үеэр хүссэн. Дээрх саналуудын талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин судалж үзэхээ илэрхийлсэн” гэв. Мөн “БНХАУ-д айлчлал хийж байх үеэр их хэмжээний өр зээл тавих гэж байна гэсэн буруу мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлэх оролдлого гарсанд тайлбар өгөх хэрэгтэй байх. Хоёроос доош хувийн хүүтэй, 20-оос дээш жилийн хугацаатай нөхцөлөөр хөгжлийн зээлийн эх үүсвэр олдвол манай эдийн засагт тус болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өмнө нь манайх 5.2-10.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авсан. Эдгээрийг төлөх цаг хугацаа туллаа. 60 хоногийн дараа гэхэд эхний 580 сая ам.долларыг төлөх ёстой. Тиймээс бид зөвхөн БНХАУ-аас биш, олон талын хөрөнгийн эх үүсвэрийг судалж, ажиллаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Сангийн яам, Монголбанкны удирдлагууд Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Лондон, Сингапурын санхүүгийн байгууллагуудтай ч яриа хэлэлцээр хийж байгаа. Энэ мэтчилэн олон байгууллагад хандаж байгаагийн нэг нь БНХАУ-ын төр засагт тавьсан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах хүсэлт юм. Гэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ, хэлэлцээр хийгээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. БНХАУ-ын талаас судалж үзээд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Нааштай хариу ирвэл Засгийн газар ямар хэмжээ, зориулалтаар зээл авахаа тогтоод УИХ-аар хэлэлцүүлж, нягталсны дараа эцэслэн шийдвэрлэнэ. Монгол Улсаа өр зээлэнд оруулж буй мэтээр сурталчилж, өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажил хэргээ умартан, өнөөгийн бодит нөхцөл байдлыг гуйвуулж, улс төрийн зорилгоор энэ мэт явуургүй аргаар гүтгэлгийн шинж чанартай, олон түмнийг төөрөгдүүлсэн мэдэгдэл, мэдээлэл хийх нь зохимжгүй юм. Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас авах хөрөнгө оруулалт, зээл ямар байх хэмжээ хязгаарыг тусгасан байдаг. Энэ хүрээнд, хуулийн дагуу л бид ажиллана. Бид зөвхөн нэг оронтой зээлийн талаар ярилцаагүй гэдгийг дахин хэлье. Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд, хямралаас гарахын тулд авах арга хэмжээний чиглэлээр үүрэг болгосны дагуу ажиллаж байгааг хэлье” гэж мэдэгдлээ.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (182.160.3.218)

    2016-10-21

    erunhii said asan Byambasuren guai unuudur Enhbold nuutsaar mongol ulsiig hytadad hudaldchihlaa geed bicheed bna shuu dee .une hudliig ni huleej harahaas uul ni ih shudraga bna gej garch irsen erunhiiligugchid sanaatai bgaa hun iim zuil hiivel mongolchuud zugeer haraad suuhgui blgui dee.herev erunhiilugch bolchihvol hudaldaad haychihaj magadgui geed humuus yariad bna daa.

  • (202.131.252.213)

    2016-10-20

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН

  • (202.21.106.137)

    2016-10-20

    Худалч гөлөн

  • Зочин (103.212.118.26)

    2016-10-20

    Хаана байна нөгөө 4 сая долларын гэрээ хийчлээ гээд байсан. Ер нь төрийн бодлого, үйл ажиллагаатай холбоотойгоор санаатай худал мэдээлэл тарааж буй хүнд хуулийн хариуцлаа тооцож байхгүй бол улс шиг хөгжиж, хүн шиг амьдрахгүй нь бололтой.

  • ЗОЧИН (103.212.118.26)

    2016-10-20

    АН-ЫНХАН ХУДЛАА ЯРЬЖ, ХҮМҮҮС МЭХЭЛЖ, ГАНЦ НЭГ САНАЛЫН ТӨЛӨӨ ГОНШИГОНОЖ ЯВДАГ ТЭР Л АРАНШИН АРИЛАХГҮЙ ЮМАА. ХҮМҮҮС, ЯЛАНГУЯА ЗАЛУУС ЭДЭНД ХУУРТААД БАЙХААР БҮҮР АМТАШЧИХЖЭЭ.